Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжим тоглох нь хүүхдийн сурах чадварт хэрхэн нөлөөлдөг вэ?

A.Жаргал
2015 оны 9 сарын 29
iKon.MN

Хөгжим тоглох нь хүүхдийн тархи болон сурах арга барилд онцгой, үр дүнтэй нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

1. ХҮҮХДИЙН СОНСОХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛДАГ

Ялангуяа найрал хөгжим тоглож байх үедээ эргэн тойрноо сайтар сонсож, хэт хурдан, удаан тоглож байгаагаа хянаж, мөн хөгжим чинь зөв өнгөөр дуугарч байгааг мэдрэх шаардлагатай байдаг. 

2. МАТЕМАТИК СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛНЭ

Хөгжим тоглодог хүүхдүүд математикийн хичээлдээ сайн байдаг бөгөөд хөгжим тоглодоггүй хүүхдүүдээс өндөр үнэлгээтэй суралцдаг байна. 

3. Унших болон ойлгох чадварыг сайжруулна

Хөгжим тоглодог хүүхдүүд ритм, тоноо сайжруулах практик дасгалыг сайн хийдэг бөгөөд юмыг унших, таних мэдэхүйн өндөр чадвартай байдаг.

4. АНХААРАЛ ТӨВЛӨРҮҮЛЭЛТИЙГ САЙЖРУУЛНА

Хөгжим тоглох нь ритм, темп, дууны өнгө, далайц зэрэгт анхаарлаа илүүтэй төвлөрүүлэхийг шаарддаг.

5. Санах ойн чадавхийг нэмэгдүүлнэ

Тогтмол хөгжим тоглох нь тархины хүч, хэлбэрийг өөрчилдөг бөгөөд танин мэдэхүйн чадвар нэмэгдүүлэх арга хэрэгсэл болж болно. 

6. Цагийн менежментийг сайжруулна

Суралцах цаг болон дадлага хийх цаг нарийн хуваарийн дагуу явагдана. 

7. Хатуужил суулгаж, өөртөө итгэлтэй болгоно

Байнга дасгал сургуулилт хийж, тоглох ур чадвараа хөгжүүлэхийн тулд маш их хөдөлмөрлөж, өөртөө итгэлтэй байх нь чухал.