Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Бодит амьдралаас сэдэвлэсэн ХАЙР ДУРЛАЛЫН ТУХАЙ КИНОГ та хэр сайн мэдэх вэ?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 14
iKon.MN

Уянгын, романтик кино та үзэх дуртай юу? Хэрэв тийм бол дараах бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн хайрын кинонуудаар хийсэн асуумжаар өөрийгөө шалгаад үзээрэй.

0/9
1
2
3
4
5
6
7
8
9
1
"The Theory of Everything" киног .... -ийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн.
Уг кинонд булчин сулрах өвчин туссан шинжлэх ухаанч Стивен Хокинг болон философийн ангийн оюутан Жэйн Уайлд нарын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Гол дүрийг бүтээсэн жүжигчин Эдди Редмэйн энэхүү дүрээрээ "Academy Awards"-д нэр дэвшиж, Оскарын наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг авсан юм.
Жон Нэш
Стивен Хокинг
2
"The Vow" киноны гол дүрийн эмэгтэйд хэн тоглосон бэ?
Ким болон Крикит Карпентер нарын хайр дурлалын түүхээс сэдэвлэн бүтээсэн "The Vow" буюу "Амлалт" киноны гол дүрүүдэд жүжигчин Ченнинг Татум болон Рэйчел МакАдамс нар тогложээ. Киноны үйл явдал нь залуу хосууд осолд орсноос болж, эмэгтэй нь амьдралынхаа сүүлийн 18 сарын хугацаан дахь ой санамжаа алддаг бөгөөд энэ хугацаанд тэрээр дурлалт залуутайгаа учирч байсан ажээ. Эмэгтэйн ой санамж дахин сэргээгүй ч гэлээ, залуу түүнийг өөрт нь дахин хайртай болох хүртэл бууж өгөлгүй, тэмцэж байгаа тухай гардаг байна.
Рэйчел МакАдамс
Кэйт Аптон
Мила Кунис
3
Язгууртан айлын охин болох Гертруда Бэлл баян тансаг амьдралаас залхаж, зүүн зүгийг зорих бөгөөд замдаа Хенри Кадогантай учирч, хайр сэтгэлийн холбоотой болж байгаа тухай гардаг киноны нэр?
Энэхүү киног Их Британийн зохиолч, аялагч Гертруда Бэллийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Киноны гол дүрүүдэд жүжигчин Николь Кидман, Жэймс Франко нар тогложээ.
Зураг
Anna and the King
Зураг
Queen of the Desert
Зураг
Esther and the King
4
"The Invisible Woman" киноны Чарльз Диккенс, Эллен Тэрри нарын хайр дурлал ... жил үргэлжилсэн.
Чарльз Диккенс болон Эллен Терри нарын хайр дурлалыг өгүүлэх уг киноны гол дүрд жүжигчин Ральф Файнс болон Фелисити Жонс нар тогложээ. 1857 онд учирсан тэдний учрал 13 жил үргэлжлэх бөгөөд зохиолч Чарльз өвчний улмаас нас барснаар тэдний хайр сэтгэл төгсгөл болж буй тухай гардаг аж.
5 жил
13 жил
25 жил
5
"Walk the Line" киноны Жун Картер, Жонни Кэшийн хэд дэхь эхнэр вэ?
Кантри дуучин Жонни Кэш болон түүний хоёр дахь эхнэр Жун Картерийн хайр дурлалын түүх. Энэ эмэгтэйг дуучин залуу 10 гаруй жил мөрөөдсөн. Тэдний гэр бүлийн амьдрал жирийн байсангүй хар тамхинд донтож, гэр бүл болон сэтгэл зүйн тогтворгүй байдал зэрэг энэ бүх асуудлаас гагцхүү хайр л аварч чадна. Жун Картерийн дүрийг бүтээсэн Риз Уизерспун Оскар авч байжээ.
1
2
3
6
Зураг дээрх хүмүүсийн амьдралаас сэдэвлэсэн ямар нэртэй кино байдаг бэ?
"Шизофрени" өвчнөөр өвчилсөн Нобелийн шагналт, агуу математикч Жон Нэшийн өөрийн эхнэр Алисия Лардтай хамтдаа аюулт өвчний эсрэг нүүр тулан тэмцэж буй тухай гардаг ажээ. Киноны гол дүрүүдэд жүжигчин Рассел Кроу , Женнифер Коннелли нар тоглосон байна.
The Edge of Love
Dangerous Beauty
A Beatiful Mind
7
"Pursuit of Happyness" киноны гол дүр болох Крис Гарднер ямар ажил хийдэг вэ?
Алдарт жүжигчин Уилл Смитийн тоглосон бүх цаг үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм кинонуудын нэг. Ганц бие аав хүүгийнхээ төлөө шударгаар ажиллаж, түүндээ хамаг л анхаарал халамжаа зориулан, өвдөг сөхрөхийг мэдэхгүй амьдралын төлөө зүтгэж буй талаар гардаг.
Менежэр
Нягтлан
Брокер
8
"Colonia" киноны гол дүрийн эрэгтэй жүжигчин аль нь вэ?
Уг кинонд Чилийн армийн баазад танилцсан залуухан Герман хосын хайр дурлалын тухай гарах бөгөөд дурлалт залуу нь Дигнидадийн колони руу баривчлагдан явдаг аж. Гол дүрүүдийг жүжигчин Эмма Уатсон болон Даниэль Брюль нар бүтээжээ.
Зураг
Жозэф Гордон-Левитт
Зураг
Даниэль Брюль
Зураг
Кристиан Бэйл
9
"Eat, Pray, Love" киног ...-ийн намтраар бүтээсэн кино.
Элизабет Гилбертийн намтраар бүтээсэн кино – хэн бүхэнд амьдралаа сайн тал руу нь өөрчлөх боломж бий гэдгийг батлахыг хүсчээ. Гол дүрийн бүсгүй өөрийгөө аз жаргалгүй байгааг мэдэрч аялалд гарна. Тэрээр аз жаргалыг олж авснаас гадна нэг насныхаа хайртай учиржээ.
Элизабет Гилберт
Жэйн Остин
Томас Лефрой

Түр хүлээнэ үү...