Уншиж байна ...

QUIZ: Монголын Нууц Товчоог хэр сайн мэдэх вэ?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 1
iKon.MN

Монголын Нууц Товчоог 14-р зуунаас өдийг хүртэл дэлхийн хорь гаруй хэлээр орчуулж, давхардсан тоогоор 120 орчим удаа хэвлэгдэн, дэлхийн олон улсын эрдэмтэн судлаач, хүүхэд залуус сонирхон судалж байна. Харин та Монголын Нууц Товчоог уншсан уу?

0/10
1
2
3
4
5
6
7
8
9
10
1
Одоогоор бидэнд мэдэгдэж буй Монголын Нууц Товчооны уг эх ямар хэлбэртэй олдсон бэ?
Одоогоор бидэнд олдоод буй Монголын Нууц Товчооны хамгийн эртний уг эх нь Хятад үсгээр, Монгол хэлээр бичигдсэн байдаг ажээ. Эрдэмтэд үүнийг Хятад хүн Монгол хэл суралцахад зориулан бичсэн гэж үздэг.
Хариулах хугацаа: 10 секунд
Монгол бичгээр
Хятад үсгээр, Монгол хэлээр
Латин галигаар
2
199-р зүйл “...Сүбээдэйд, Чингис хаан зарлиг болж, дуун бариулруун...” Энэ хэсэгт байгаа "дуун бариулах" гэж юу гэсэн үг вэ?
Эрт дээр үеэс дуун бариулах хэмээх төрийн нууц зарлигийг бичгээр бус амаар дамжуулах ёс байсан бөгөөд итгэмжит элчид зарлигийн үгийг цээжлүүлэн уламжлуулдаг байжээ.
Тогтоон цээжилж явах зарлиг
Үг хэлэлцэн, ярилцах
Найранд дуулж, хуурдах
3
Татаарын нутгаас нэгэн өчүүхэн хөвүүн олж, Өгээлүн эхэд бэлэг болгон өгсөн байдаг. Тэр өчүүхэн хөвүүн хэн байсан бэ?
135-р зүйлд “Өгээлүн эх “Сайн хүмүүний хөвүүн ажгуу зэ. Язгуур сайт хүмүүний ураг буй зэ” хэмээн өгүүлээд таван хөвүүнийхээ дүү зургадугаар хөвүүн болгон “Шигихэн хутугу” хэмээн нэрийдэж, эх асрав” гэсэн байдаг. Бага балчир, бяцхан хэмээх утгыг илэрхийлэх “-хан” дагаврыг хүний нэрэнд ч залган хэрэглэж байсныг үүнээс харж болно.
Борохул
Хөхөчү
Шиги хутугу
4
Бодончар урагт эс тоогдсон учраас “Энд атал юун!” хэмээж, Онон мөрөн уруу зорчин, Балжун арал хүрч, тэнд өвсөн нэмбүүл гэр хийж, суудаг. Харин түүний араас хэн хайж ирдэг вэ?
Бэлгүнүдэй
Бухату Салжи
Буху Хатаги
5
Чингис Хааны хуланц өвөг хэн бэ?
Тумбинай сэцэн
Хабул хаан
Есүхэй баатар
6
Чингис хаанд хэн Жаут Хури хэмээх цол өгсөн бэ?
134-р зүйл. “...Мэгүжин сүүлтийг алжухуй хэмээн мэдээд, маш баясч, Чингис хаанаа Жаут хури, Хэрэйдийн Тоорил ханд Ван нэр өгөв...” гэжээ. Жаут хури гэдэг нь Алтан улсын нэгэн зүйл цол хэргэм юм.
Мэгүжин сүүлт
Тоорил хан
Вангин чинсан
7
Тэмүжин, Жамуха хоёр анх хэрхэн анд бололцож байсан бэ?
116-р зүйлд "...Анх урьд анд бололцохдоо Тэмүжин арван нэгэн наст бүхүйд, Жамух гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч анд бололцож Ононы мөсөнд шагалцахуйд, тэнд анд хэмээлдлээ...." хэмээн тэмдэглэжээ.
Шагай солилцож
Нум сум солилцож
Хадаг солилцож
8
Өгөөдэй хааны дөрвөн сайн үйлд хамаарахгүйг сонгоно уу?
281-р зүйлд “Эцгийнхээ их оронд сууж, хаан эцгийн хойно үйлдсэн минү: Алтан улсыг мохотгов, би. Элчин, бидний зуур үтэрлэн уулгалахуй, бас хэрэг яргаа зөөлгөхүйеэ замууд тавиулав. Усгүй газраа худгууд малтуулж, гаргуулж, улс иргэнийг ус өвснөө хүргүүлэв. Зүг зүг балгадын иргэнд алгинчин, тамгачин тавьж, улс иргэний хөл хөсрөө, гар газраа тавиулж агуулав, би. Хаан эцгээсээ хойно дөрвөн үйлс нэмэв зэ” гэж тэмдэглэжээ.
Өртөө байгуулав.
Худаг гаргав.
Алтан улсыг номхотгов.
Ядуусыг тэтгэв.
9
"Барс жил Онон мөрний эхэнд Их хуралдай хурж, Тэмүжинд Чингис хаан цол өргөв" Мухали-д ямар цол өгсөн бэ?
202-р зүйлд "Төдий сисгий туургат улсыг шударгатгаж, барс жил Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад, Чингис хаанаа хан нэр тэнд өгөв. Мухали-д Гоо ван нэр тэндхүү өгөв..." гэжээ.
Гоо ван
Чэрби
Жанжин
10
Монголын Нууц Товчоо Монгол хэлний аль үеийн онцлогийг тусгасан бэ?
Монгол хэлний хөгжлийг Өвөг Монгол хэл, Эртний Монгол хэл, Дундад үеийн Монгол хэл, Орчин үеийн Монгол хэл гэсэн үе шатуудад хуваадаг бөгөөд Монголын Нууц Товчоо нь эртний Монгол хэлний үед хамаарах үнэт дурсгал юм. Тиймээс Монголын Нууц Товчоог уншиж судалснаар бид эртний Монгол хэл буюу XI-XII зууны үед хэлэлцэж байсан Монголчуудын хэлний онцлог, тухайн үеийн үг хэллэгийг мэдэх боломжтой юм.
Өвөг Монгол хэл
Орчин цагийн Монгол хэл
Эртний Монгол хэл

Түр хүлээнэ үү...