Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №32

A.Жаргал
2016 оны 6 сарын 26
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль нь тээврийн хэрэгсэл вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т хүн ба ачаа, суурилагдсан тоног, төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулагдсан хэрэгслийг "Тээврийн хэрэгсэл" гэж заасан тул ердийн хөсөг, трактор, унадаг дугуй тээврийн хэрэгсэлд хамаарна.Хариу:4
1. Зөвхөн ердийн хөсөг
2. Зөвхөн унадаг дугуй
3. Зөвхөн трактор
4. Дээрх бүгд
2
Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан автомашин ойртон ирвэл жолооч:
МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан /шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад/ автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг /уулзвар, гарц/ дээр зай тавьж зогсож өнгөрүүлэх үүрэг хүлээнэ.Хариу: 2
1. Хурдаа хасна
2. Зай тавьж зогсож өнгөрүүлнэ
3. Зам тавьж өгөх шаардлагагүй
3
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Баруун гар тийш эргэх хориотой" 2.18.а тэмдэг зөвхөн баруун гар тийш эргэхийг хориглоно. "Саадыг тойрч гарах чиг" 4.2.а тэмдэг нь саадыг сум заасан талаар тойрч гарахыг заана. Энэ тэмдэг нь зөвхөн тухайн саадын орчинд хамаарна. Иймд зөвхөн А, В чигт явахыг зөвшөөрнө. Хариу - 2
1. Зөвхөн В
2. Зөвхөн А, В
3. А, Б, В
4
Аль эгнээнээс зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
"Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.а тэмдэг нь эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Иймд А, Б эгнээнээс зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
5
Замын энэ хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх үү?
"Үйлчлэх хүрээ" 6.2.г тэмдэг нь "Түр зогсох хориотой" 2.27 тэмдгийн үйлчлэх хүрээг заана. Иймд тэмдгийн өмнө болон цаана зогсохыг хориглоно. Хариу - 3
1. Зөвшөөрнө
2. Зорчигч буулгах, суулгахын тулд зөвшөөрнө
3. Хориглоно
6
Аль сумны дагуу буцаж эргэхийг зөвшөөрөх вэ?
"Эсрэг хөдөлгөөн" 1.16 тэмдэг нь эсрэг хөдөлгөөнтэй зам зорчих хэсэгт шилжихийг анхааруулна. Иймд А, Б сумны дагуу буцаж эргэхийг хориглоно. Хариу: 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёуланд нь хориглоно
7
Зурагт үзүүлсэн тэмдэглэлтэй хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх үү?
7.4 тэмдэглэлээр түр зогсохыг хориглосон газрыг тэмдэглэдэг учир замын энэ хэсэгт түр зогсохыг хориглоно. Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Явган хүний зам дээр зогсохгүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
8
Суурингийн газрын гаднах замд ослын зогсолтын тэмдгийг ямар зайд тавих вэ?
МУ-ын ЗХД-ийн 6.3-д зааснаар ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна.Хариу: 3
1. 15 метрээс багагүй зайд
2. 20 метрээс багагүй зайд
3. 30 метрээс багагүй зайд
9
Жолоочийн гараар өгсөн анхааруулах дохио нь:
МУ-ын ЗХД-ийн 7.2-т зааснаар эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод уг дохио сайтар харагдахуйц байдлаар гүйцэтгэнэ. Зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө. Хариу:1
1. Зүүн гар тийш буюу буцаж эргэхийг анхааруулна
2. Ачааны автомашинд зам тавьж өгөхийн тулд зогсохыг анхааруулна
3. Жолооч давуу эрхтэй болохыг анхааруулна
10
Та энэ тохиолдолд ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.7-д зааснаар жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу: 3
1. Шаардлагатай
2. Ачааны автомашин баруун гар тийш эргэх бол шаардлагатай
3. Шаардлагагүй
11
Жолооч эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 8.4-т зааснаар эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Гүйцэж түрүүлэхийн тулд зөвшөөрнө
12
Гүйцэж түрүүлэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 10.2-т зааснаар гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино. Хариу: 1
1. Гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх
2. Дуут дохио өгч давуу эрхтэйгээр гүйцэж түрүүлнэ
13
Аль тээврийн хэрэгслийн жолооч суурин газрын доторхи замд удаан зогсохыг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 11.6.6-д зааснаар төмөр замын гарамд 100 метрээс ойр зайд удаан зогсохыг хориглоно. Иймд А, Б автомашинууд удаан зогсохыг хориглоно. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёуланг хориглоно
4. Хоёул зөвшөөрнө
14
Та чигээрээ явахдаа:
МУ-ын ЗХД-ийн 12.4-т жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан. Иймд та уулзвараар чигээрээ явахдаа түрүүлж нэвтэрнэ. Хариу - 1
1. Түрүүлж нэвтэрнэ
2. Автобусанд зам тавьж өгнө
15
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтлана. Дээрх заалтуудын дагуу та автобусанд зам тавьж өгнө. Хариу - 1
1. Зөвхөн автобусанд
2. Зөвхөн суудлын автомашинд
3. Хоёуланд зам тавьж өгөх шаардлагагүй
16
Жолооч төмөр замаас хэдэн метрийн зайд зогсож галт тэргийг өнгөрүүлэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 14.4-т зааснаар төмөр замаас 10 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ. Хариу - 2
1. 5 метрээс багагүй зайд
2. 10 метрээс багагүй зайд
17
Тууш замд аль тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 17.1-д механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоогүй. Хариу - 2
1. Мопед
2. Механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгсэл
3. Техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс ихгүй тээврийн хэрэгсэл
4. Дээрх бүгд
18
Аль зурагт суудлын автомашины жолооч ачаа тээвэрлэх журам зөрчөөгүй вэ?
МУ-ын ЗХД-ийн 22.6-д зааснаар тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0,4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт "Овор ихтэй ачаа" таних тэмдэг байрлуулна. МУ-ын ЗХД-ийн 22.8-д зааснаар суудлын автомашин, мотоциклоор түүний овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно. Иймд хоёул зөрчил гаргаагүй. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёул зөрчөөгүй
19
Ширүүн бороо орж эхэлбэл жолооч ямар арга хэмжээ авах вэ?
Ширүүн бороо орж эхэлбэл жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явна. Хариу: 1
1. Хурдаа хасаж анхаарал болгоомжтой явна
2. Хурдаа өөрчлөхгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ
3. Бороо ширүүсэхээс өмнө их зам туулахын тулд хурдаа нэмнэ
20
Зам тээврийн осолд нэрвэгдэж ил шархгүй ухаан алдсан хүнд эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?
Зам тээврийн осолд орж ил шархгүй ухаан алдсан хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэхдээ дээш харуулан, толгойг гэдийлгэн амьсгалын замыг чөлөөлнө. Хариу - 2
1. Дээш харуулан хэвтүүлж зүрхний шууд бус массаж хийнэ
2. Дээш харуулан, толгойг гэдийлгэн амьсгалын замыг чөлөөлнө
3. Спирт үнэрлүүлж, шингэн зүйл уулгана

Түр хүлээнэ үү...