Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Австралид сурч ирээдүйгээ баталгаажуулъя

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 9 сарын 17
Сурталчилгаа

Жон Лангтри

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд

Хил хязгааргүй Австрали Боловсролын Үзэсгэлэн нь Монгол оюутан сурагчид, тэдгээрийн эцэг эх болон боловсролын байгууллагуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Австралийн боловсролын бүх шатны байгууллагуудын төлөөлөгчидтэй биечлэн уулзаж Австралийн амьдралын хэв маяг, боловсрол, оюутны виз болон сургалтын талаарх мэдээллийг нэг дороос авах ховор боломжийг олгох болно.

Австрали нь гадаад оюутны тоогоороо дэлхийд гуравдугаарт бичигддэг бөгөөд Монголын хүүхэд залуучуудад Австрали Улсын их дээд болон мэргэжлийн боловсролын сургуулиудыг сонгон суралцаж, дэлхийд өрсөлдөхүйц боловсрол эзэмшиж, ирээдүйгээ баталгаажуулахад хамгийн тохиромжтой улсуудын нэг юм.

Хил Хязгааргүй Австрали Боловсролын Үзэсгэлэнд Австралийн 27 их дээд, мэргэжлийн сургуулиуд оролцож тус улсын боловсролын салбарын чанар, инновацийн талаарх мэдээллийг Австралид суралцахаар сонирхож буй залуусаас гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон компани, аж ахуйн нэгжүүд болон боловсролын салбарын байгууллагуудад танилцуулах юм. Түүнчлэн оролцогч сургуулиуд сургалтынхаа хөтөлбөр, боловсролын тогтолцоо, суралцах арга барилын тухай мэдээлэл, танилцуулга хийж, зөвлөлгөө өгнө.

Та Австрали Улсад Монгол нутагтаа байгаа мэт үзэсгэлэнт байгальд, найрсаг, аюулгүй орчинд амьдарч, суралцаа ирсний дараа “Австралиа Глобал Алумни” буюу Австралид төгсөгчдийн дэлхийн сүлжээгээр дамжуулан мэргэжил, ур чадвараа улам дээшлүүлэхийн зэрэгцээ ажлын байр олох, олон найз нөхөдтэй болох боломжтой. Үзэсгэлэнгийн үеэр  Австралид төгсөгчидтэй уулзаж, тэдний сэтгэгдлийг сонсож, зөвлөлгөө авах боломжтой.  

Та Австралид суралцан англи хэлний мэдлэгээ төгөлдөржүүлэхээс эхлээд, мэргэжлийн ур чадвартай нэмэгдүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд суралцах хүсэл эрмэлзэлтэй бол энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж холбогдох хүмүүстэй нүүр тулан ярилцаж, ирээдүйнхээ боловсролын талаар зөвлөлгөө авахыг урьж байна. 

Сидней хотын Сэнтрал Куйнслэндийн Их Сургууль: Х.ЭРДЭНЭБАТ


Би Австралийн Сидней хотод Сэнтрал Куйнслэндийн Их Сургуульд 1 жил хэлний бэлтгэлд тэтгэлэгтэй суралцаад ирсэн. Австраличуудын найрсаг, тусархуу зан намайг тэнд амархан дасахад нөлөөлсөн.

Харин цаг агаарын хувьд Австрали нь Монголоос ялгаатай. Монголд өвөл болж байхад тэнд зун болж байдаг. Гэхдээ Австралийн өвөлд хасах градус байдагггүй. Залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж, сонголтууд олон байдаг надад таалагдсан. Сурах орчин, нөхцлийн хувьд маш сайн. Сурах бичгийн хангамж сайн. Орчин нь цэвэрхэн. Их сургуулиудын түвшин дэлхийд нилээд дээгүүрт бичигддэг. Гадаад улсыг зорьж сурах гэж байгаа оюутнууддаа Австрали улсыг сонгоорой гэж зөвлөе.

Яагаад гэвэл сонголтондоо хэзээ ч харамсахгүй. Миний хувьд зорилгоо биелүүлээд хүрээд ирсэндээ сэтгэл хангалуун байна. Та бүхэнд амжилт хүсье. 

 

Централ Коллежийн төгсөгч Г.БАТБОЛД


Би Австралийн Сидней хотод 3 жил суралцаад ирсэн. Австрали улс нь байнгын зуны дулаан уур амьсгалтай. Далай үзээгүй надад анх очиход их сайхан санагдсан.

Хүмүүсийн дунд Австрали, Сиднейн амьдралын өртөг өндөр гэсэн ойлголт байх санагддаг. Үнэндээ бол Улаанбаатар хоттой бараг ижилхэн. Гэхдээ боловсролын чанараараа дэлхийд өндөр байр эзэлдэг. Австралид сурч байгаа хүмүүс гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийг урих сонирхолтой байдаг. Үүнийг нь Австралийн Засгийн Газраас маш сайн дэмждэг нь таалагдсан. Ази, Европ, Америк гэх мэт олон үндэстний хүмүүс тэнд очиж амьдарч, суурьшсан байдаг.

Хэрэв гадаадад сурах гэж байгаа бол Австрали улсыг сонгоорой. Тэнд очсоноор та илүү их боломжийг харна. Маш сайхан орчин таныг хүлээж авах болно.  

 

Монгол Улсын Их Сургуулийн Багш, Өмнөд Австралийн Флиндерс Их Сургуулийн төгсөгч А.БАТХИШИГ Ph.D


Австрали нь сурч, амьдрахад тун таатай газар. Би Өмнөд Австралийн Флиндерсийн Их сургуульд судлаач оюутнаар суралцсан нь мэргэжилээ дээшлүүлж, хувь хүнийхээ хувьд хөгжихөд чухал хувь нэмэр болсон.

Сургуулиуд нь дэлхийн зэрэглэлийн, дээд боловсролын стандартад бүрэн нийцсэн сургалт, судалгааны материаллаг баазтай, сурах нөхцлийг бүрэн хангаж өгсөн байдаг нь надад их таалагдсан. Нөгөөтэйгүүр, сурах, мэдлэг олж авах боломж, сонголтоор дэндүү арвин учраас хаанаас нь эхлэхээ мэдэхгүй сандарч байснаа нуугаад яахав. Энэ үед туршлагатай, чадварлаг, найрсаг багш, олон орны оюутнууд, зөвлөх  профессор болон сургуулийн ажилтнуудын анхаарал халамж, тусламж дэмжлэг их хэрэг болсондоо.  Би гэр бүлтэйгээ хамт амьдарч байсан. Тэдэнд маань Австралийн амгалан тайван, аюулгүй, эрүүл амьдралын хэв маяг маш их таалагдсан. Далайн эрэгт, төрөл бүрийн дарсаар үйлчилдэг зоогийн газарт зочлох,  амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх олон сонголт бүхий арга хэмжээнүүдэд оролцох боломжтой нь бүр сайхан.

Тийм ч учраас олон сайхан дурсамжаар дүүрэн Австрали улсад сурч, боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлээрэй гэж найз нөхөд, хамт олондоо зөвлөдөг болсон. 


 

CANBERRA INSTITUTE OF TECHOLOGY

1

Видео:

Queensland University of Technology

2

Видео:

South Australian Government Schools

3

Видео:

University of New England

4

Видео:

Macquarie University

6

Сургуулийн танилцуулга видео:

University of Tasmania

7

Видео:

Griffith University

8

Видео:

Browns English Language School

9

Видео:

Viva College 

10

Видео:

RMIT University 

12

Видео:

Central Queensland University 

13

Видео:

UNIVERSITY OF NEWCASTLE

14

Видео:

UNIVERSITY OF QUEENSLAND

15

Видео:

University Southern Queensland

16

Видео:

Australian Pacific College

17

Видео:

Melbourne Polytechnic

18

Видео:

Charles Darwin University

19

Видео:

UNSW Australia

20

Видео:

TAFE NSW Institutes 

21

Видео:

Australia Institute of Business and Technology 

22

Видео:

Australian National University, College of Asia and the Pacific 

23

Видео:

Le Cordon Bleu Australia

24

Видео:

Swinburne University of Technology

25

Видео:

Universal Institute of Technology Pty Ltd 

26

Видео:

Victoria University

27

Видео:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.