Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-ны өдөр улс орон даяар явагдана.
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөний Хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах ажлын төлөвлөгөө, хуваарийг баталжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
Доош гүйлгэж үзнэ үү...
Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно.
(Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг)
Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.
(Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг)
Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг ... Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь 3 хүртэл өдөр байж болно.
(Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэг) (УИХ-ын 2017 оны 13 дугаар тогтоол)
Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар Улсын Их Хурал шийдвэр гаргана.
(Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн
6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэг)
(УИХ-ын 2017 оны 14 дүгээр тогтоол)
2017.1.27-ноос өмнөСонгогчдын санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.
(Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг)
2017.2.26-наас өмнөСум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийн мэдээллийг байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжид хүргүүлнэ. (Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг)
2017.3.02-ны доторХэсгийн талаарх мэдээллийг хүлээн авсан улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгж нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн 5 хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг)
2017.3.07-ны доторБайнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санг сонгуулийн төв байгууллага бүрдүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг)
Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн боловсон хүчний мэдээллийн сангаас томилно.
(Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэг)
2017.3 сардСонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна.
(Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг)
2017.4.17-ноос өмнөАймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт 5-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байгуулна.
(Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг)
2017.4.22-ноос өмнөСум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрыг санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, ахлах зохион байгуулагчийг томилно.
(Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг)
Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрын бусад зохион байгуулагчийг санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө томилно.
(Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг)
2017.5.27-ноос өмнөУлсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн гаргаж, сонгуулийн жилийн 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна.
(Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэг)
2017.3.01-нээс эхлэнИргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг)
2017.4.27-ноос эхлэнДоор дурдсан байгууллага дараах иргэний өөрийн нэр, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө ... хүргүүлнэ:
61.8.1.улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;
61.8.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь санал авах өдөр хорих болон баривчлах газарт ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;
61.8.3.иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн байгууллага 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээлэл болон санал авах өдөр өөрийн харьяа тусгай анги, салбарт алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг;
61.8.4.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг;
61.8.5.иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тухайн жилд Монгол улсын харьяат болсон, харьяаллаа сэргээн тогтоосон, харьяатаас гарсан иргэний мэдээллийг.
(Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8 дахь хэсэг)
2017.5.02-ноос өмнөУлсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад ... өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжээр дамжуулан аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.12 дахь хэсэг)
2017.6.01-нээс өмнөАймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө холбогдох санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
(Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.13 дахь хэсэг)
2017.6.06-наас өмнөСанал авах байр нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын тамгын газрын байранд, санал авах байр бэлэн болсны дараа санал авах байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.
(Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.14 дэх хэсэг)
Сонгогч-дын нэрийн жагсаалт хүлээн авсан өдрөөсСонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.
(Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.15 дахь хэсэг)
2017.6.12-ноос өмнөСонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн бол өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.
(Сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг)
2017.6.12-ноос өмнөСонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэг)
2017.6.12-ноос өмнөСонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсооно.
(Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг)
2017.6.12-ноос эхлэнУлсын бүртгэлийн холбогдох байгууллага иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санг үндэслэн гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба уг лавлагааг үндэслэн санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэгч тухайн сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг 3 хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.
(Сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэг)
2017.6.14-ний доторСонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэг)
2017.6.16-наас өмнөЕрөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал
авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгана.
(Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсэг)
2017.5.02-ноос 2017.5.06-ныг дуусталНэр дэвшүүлсэн нам, хамтарсан намуудын сонгуульд төлөөлөх байгууллага нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш 5 хоногт багтаан ... баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэг)
2017.5.11-ний доторСонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.
(Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5 дахь хэсэг)
2017.5.14-ний доторНэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд ... санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах бичиг баримтыг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.2 дахь хэсэг)
2017.5.17-ноос өмнөСонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.8 дахь хэсэг)
2017.5.17-ны доторНэр дэвшигч нас нөгчсөн, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө нөхөн нэр дэвшүүлж болно.
(Сонгуулийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсэг)
2017.5.27-ны доторНэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө нэг өдөр олгоно.
(Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.6 дахь хэсэг)
2017.5.27Зурагт болон ухуулах хуудсыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид тогтооно.
(Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэг)
2017.4.01-ний доторУлсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг ... сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.8 дахь хэсэг)
2017.5.27-ноос өмнөСонгуулийн төв байгууллага нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг ... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 5-аас доошгүй хоногийн өмнө батална.
(Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсэг)
2017.6.01-нээс өмнөАймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг ... аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.9 дэх хэсэг)
2017.6.06-наас өмнөЕрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс 1 хоногийн өмнө дуусгана.
(Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг)
2017.6.06-наас 2017.6.24-нийг дуусталАливаа этгээд санал авах өдөр хүртэлх 7 хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно.
(Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэг)
2017.6.19-нөөс эхлэнСонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.
(Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.6 дахь хэсэг)
2017.6.25-ны 00:00 цагаас өмнө... сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.11 дэх хэсэг)
Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцах бөгөөд тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллана.
(Сонгуулийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэг)
2017.5.28-наас 2017.6.23-ныг хүртэлСонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.
(Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.13 дахь хэсэг)
2017.6.23-наас өмнөСанал авах байранд саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.
(Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.11 дэх хэсэг)
Саналын хуудас хүлээн авмагцСонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг Мэдээллийн технологийн төв, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хариуцан гүйцэтгэж, ... гэрчилгээг олгоно.
(Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн
21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг)
2017.6.01-нээс 2017.6.21-нийг дуусталСонгуулийн автоматжуулсан системийг ашиглах явцад автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ажиллахгүй болсон, түүнийг өөр техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр солих, засварлах боломжгүй болсон тохиолдолд санал авах, санал тоолох, мэдээлэл дамжуулах зэрэг мэдээллийн ажиллагааг саадгүй үргэлжлүүлэн явуулах нөөц төлөвлөгөөг Сонгуулийн ерөнхий хороо баталж, санал хураах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлж, сонгуулийн хэсгийн байранд ил тавина.
(Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг)
2017.6.11-нээс өмнөСонгуулийн төв байгууллага, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, дэд дарга, сонгууль зохион байгуулагч гэсэн орон тоогоор, нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
(Сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг)
2017.4.26-наас өмнөТөв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч гэсэн орон тоогоор, нийт гурваас долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна.
(Сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэг)
2017.5.01-нээс өмнөГадаад улсад байгаа иргэд нь гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг)
2017.5.01-нээс 2017.5.20-ныг дуусталСалбар комисс гадаад улсад байгаа иргэдийг бүртгэх ажиллагаа дууссан өдрөөс хойш 2 хоногийн дотор гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисст хүргүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэг)
2017.5.22-ны доторТөв комисс нийт салбар комиссоос ирүүлсэн гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг 2 хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.6 дахь хэсэг)
2017.5.24-ний доторУлсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нягтлан шалгасан гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг салбар комисст цахим хэлбэрээр буцаан илгээх бөгөөд уг жагсаалтыг салбар комисс гадаад улсад санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавих, цахим хуудаст байршуулах зэргээр сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.
(Сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.10 дахь хэсэг)
2017.6.05-наас өмнөГадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахаар томилогдсон ажиглагчийн талаарх мэдээллийг сонгуулийн төв байгууллага холбогдох салбар комисст мэдэгдэх бөгөөд ажиглагч нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.
(Сонгуулийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсэг)
2017.6.07-ноос өмнөСонгуулийн төв байгууллага нь саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, төв комиссоор дамжуулан салбар комисст гадаад улсад байгаа сонгогчдын санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.6 дахь хэсэг)
2017.6.07-ноос өмнөТухайн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн сонгогчоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах тооны бүхээг бүхий байр, суурин болон битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө хариуцаж бэлтгэнэ. (Сонгуулийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэг)
2017.6.07Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэг)
2017.6.10-ныг хүртэлГадаад улсад байгаа сонгогчдын саналыг Улсын Их Хурлаас тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна.
(Сонгуулийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэг)
2017.6.10, 2017.6.11-ний 07.00-22.00 цагСалбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн саналын хайрцгийг нээж, битүүмжилсэн саналын дугтуйг дараах журмын дагуу бэлтгэн санал авах ажиллагааны тэмдэглэл болон сонгуулийн бусад баримт бичгийн хамт санал хураалт дууссанаас хойш Төв комиссоор дамжуулан сонгуулийн төв байгууллагад нэн даруй хүргүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг)
Санал хураалт дууссанаас хойш нэн даруйГадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг сонгуулийн төв байгууллага гүйцэтгэнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг)
Сонгуулийн төв байгууллага санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.
(Сонгуулийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэг)
2017.6.26-ны 22.00 цагт эхлэнСанал авах байр сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэг)
2017.6.12-ноос 2017.6.26-ныг хүртэлСанал авах байр санал авах өдрөөс 10 хоногийн өмнө тухайн хэсэг дэх санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны дэвсгэр зураг /план/-ийг нийтэд зарлан мэдээлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.8 дахь хэсэг)
2017.6.16Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга санал авахад шаардлагатай ... зүйлийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэг хүлээнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэг)
2017.6.21-нээс өмнөЭрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэг)
Дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд уг хүсэлтийг, байгууллагын тодорхойлолтын хамт байгууллагын удирдлага санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэг)
2017.6.21-нээс өмнөАжиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, доор дурдсан баримт бичгийн хамт санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.8 дахь хэсэг)
2017.6.23-наас өмнө... сонгогчийн саналыг ... зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна.
(Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг)
2017.6.25-ны 09.00-20.00 цагСонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
(Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэг)
(УИХ-ын 2017 оны 13 дугаар тогтоол)
2017.6.26-ны 07.00 - 22.00 цагСанал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн ... 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон сонгогчдын төлөөллийг оролцуулна.
(Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13 дахь хэсэг)
Санал хураалт дуусса-наас хойш 24 цагийн доторАнхан шатны сонгуульд оролцож санал нь тоологдсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор сонгуулийн төв байгууллага Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
(Сонгуулийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг)
2017.7.06-ны доторТөрийн аудитын дээд байгууллага ... нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ... тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно.
(Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг)
Төрийн аудитын дээд байгууллага сонгуульд нам ... -аас зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно.
(Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг)
2017.2.26-наас өмнөНам ... нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.
(Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг)
2017.8.10-ны дотор... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.
(Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг)
2017.7.26-ны доторТөрийн аудитын байгууллага зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.
(Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг)
2017.10.24-ний дотор