Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2016 онд сэргэх үү?

WWW.GAULI.MN
2016 оны 4 сарын 20
Gauli

Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн гурван жилийн хугацаанд тасралтгүй унаж 2015 онд ёроолын цэгтээ хүрлээ. Ийнхүү буурахын хэрээр Монголын эдийн засагт валют дутагдаж долларын ханш чангарахад хүчтэй нөлөө үзүүлэв.

- График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

- Энэхүү дүрслэлийг десктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно.

2015 оны эхнээс хасах дүнтэй байсан хөрөнгө оруулалт хоёрдугаар хагасаас нэмэх дүнтэй болсон нь эерэг дохио өгч байна. Энэ нь Оюу толгойн гэрээ зурагдсантай холбоотой байж болох юм.

Гэхдээ 2014 онд 276 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байсан бол 2015 онд 182.69 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа нь бууралттай үзүүлэлт юм. Харин 2016 он гарсаар их дүнтэй ГШХО хийгдээгүй байна.

Оюу толгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдэв

  • Рио Тинто болон МУ-ын ЗГ хоёр жил орчим үргэлжилсэн Оюу толгойн маргааныг эцэслэж далд уурхайг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа.
  • Санхүүжилтийг арван хоёрдугаар сард босгож энэ оны дунд үеэс бодит бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн. 
Тэрбум $  Year 1 Year 2 Year 3 Year 4 Year 5 Year 6 Year 7 Total
Capital                
- Underground Development capital 0.3 1.1 1 1.1 0.7 0.5 0.1 4.7
- Sustaining capital 0.1 0.1 0 0.1 0.4 0.4 0.5 1.5
- VAT and Duties on capital 0 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.6
Total capital 0.4 1.2 1.1 1.3 1.2 1 0.6 6.8
Estimated Direct Mongolian Spend                
- Domestic operating cost expenditure 0.6 0.6 0.6 0.6 0.6 0.6 0.7 4.3
- Domestic capital cost expenditure 0.2 0.5 0.4 0.5 0.4 0.4 0.2 2.5
- Direct payment to Government of Mongolia 0.3 0.3 0.3 0.3 0.3 0.3 0.4 2.2
Total Estimated Direct Mongolian Spend 1.1 1.3 1.2 1.3 1.4 1.3 1.3 9

Эх сурвалж: Oyu Tolgoi Undergeround Mine Development and Financing Plan

Гадаад шууд хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэх боломж

  • 106 лицензийг эргэн эргэлтэнд оруулж эхэллээ. Ингэхдээ нийт 50 талбайд сонгон шалгаруулалтыг зарлан явуулснаас 42 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.
  • 2010 оноос хойш зогсоогоод байсан хайгуулын лицензийг 2015 оноос олгож эхэллээ. 2015 онд 2335 хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирснээс 697 лиценз олгожээ. Эдгээр нь урт хугацаандаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах юм.
  • Өнөөгийн байдлаар 13.9 сая га газар тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд цаашид нутаг дэвсгэрийн 19.8 хувь буюу 31 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөөд байна.

Дүгнэлт

  • “Оюу толгойн далд уурхайн хөгжүүлэлт ба санхүүжилтийн төлөвлөгөө”-г баталсан нь эерэг дохиог хөрөнгө оруулагчдад өгсөн. Хуваарийн дагуу төлөвлөгөө хэрэгжиж байгаа нь Монголд итгэх итгэлийг сэргээж байна. Төлөвлөгөөний дагуу эхний жилд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төвлөжээ.
  • Оюу толгойн төсөл хөдөлснөөр Монголын эдийн засгийг урт хугацаанд эерэгээр харах хөрөнгө оруулагчид нэмэгдэх бөгөөд үүний хэрээр дагалдах салбаруудад хөрөнгө оруулалт аажмаар нэмэгдэх боломжтой юм.
  • 106 лицензийг эргэлтэнд оруулж, хайгуулын лиценз олгож эхэлсэн нь эерэг дохио болж эхэллээ. Энэхүү эерэг дохио нь 2015 оны эцсээр шууд хөрөнгө оруулалтын хэмжээ хасах утгаас эерэг утгад шилжиж буйгаар баталгаажиж байна.

 

 

 

Мэдээллийг бэлтгэсэн: "Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Судалгаа Хөгжлийн Нийгэмлэг" (линк дарах)

Хөрөнгийн зах зээл, хувьцаат компаниудтай холбоо хамгийн үнэн бодит мэдээллийг хамгийн түргэн шуурхай хүргэх, зах зээлийн хөгжлийн судалгаа хийх, үр дүнг олон нийт болоод холбогдох газруудад хүргэх, хөрөнгийн зах зээлийн анхан, дунд шатны сургалт, семнар, илтгэл зохион байгуулдаг АШГИЙН БУС ТББ юм.