Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Зүрхний хэм алдагдлыг ЭХ ОРОНДОО эмчилж эхэллээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад анх удаа эрүүл мэндийн салбарын анхны зүрхний хэм судлалын электрофизиологийн лабораторийн нээлт боллоо.

Улсын хэмжээнд зүрх, мэдрэлийн бүхий л чиглэлд лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлдэг Д.Шастниы нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах  зорилгоор нэг тэрбум 50 сая төгрөгийн өртөг бүхий  зүрхний хэм алдагдлын электрофизиологийн лабораторийн аппарат, тоног төхөөрөмжийг захиалан худалдан авчээ.

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа "Сүүлийн 10-15 жилд зүрхний хэм алдагдлын улмаас зүрх гэнэт зогсох, зүрхний дутагдалд орж хөдөлмөрийн чадвараа амьдралын туршид алдах тохиолдол манай оронд ихэсч байна. 

Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт хөгжлийн нэгэн шинэ алхам нээгдэж байна. 

Оношилгоо эмчилгээний шинэ арга, технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт хөгжлийн нэгэн шинэ алхам нээгдэж байна. 

Эх орондоо зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний тусламжийг үзүүлж эхэлснээр гадаад орон руу явах иргэдийн урсгалыг зогсооно.

Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээ нь ЭМСС-ын 2015 оны 119 тоот тушаалын “Г” хэсэг болох  “Зүрх, судасны мэс заслын аблаци эмчилгээ хийлгэх шаардлагатай зүрхний хэм алдагдал” гэсэн 13 дугаар заалтад хамрагдан гадаад руу илгээх жагсаалтад хамрагддаг. Цаашдаа бид зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг гадаад оронд илгээх өвчний жагсаалтаас хасах болно" гэлээ.

2011-2014 онд гадаад улс руу эмчлүүлэх зорилгоор явсан  Монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулсан бөгөөд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Энэтхэг,  Тайланд улсыг зорьсон байна. Гадаад оронд эмчилгээ оношилгоонд явсан дээрх иргэдийн 50 гаруй хувь нь зүрх судасны өвчний шалтгаанаар гадаад орныг зорьсон албан мэдээ байна.

Улсын гуравдугаар  эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир “Монгол хүний эрсдлийн нэг нь зүрхний хэм алдагдал байдаг. Одоо ч гэсэн тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа. Зүрхний хэм алдагдлын өвчний гол эмчилгээ болох  АБЛАЦИ эмчилгээнд  манай иргэд гадаад руу олноор явж,  нэг хүн дунджаар  Азийн орнуудад  20-30 мянган ам.доллар зарцуулж байна. 

Одоо бид эх орондоо энэхүү эмчилгээний  тусламжийг үзүүлж эхэлснээр  гадаад руу явах  иргэдийн урсгалыг зогсоож чадах болно.

Монгол хүн эх орондоо дэлхийн түвшний  оношилгоо эмчилгээг хийлгэж  Эрүүл мэндийн болон эдийн засгийн  эрсдэлгүй  амьдрах боломж нээгдэж байна “ гэсэн юм.

Ийнхүү өнөөдөр /2016.02.19/ зүрхний хэм алдагдалын хагалгаанд эх орондоо хоёр өвчтөн үнэ төлбөргүй орохоор болсон бөгөөд, цаашид өдөрт 2-5 хүнийг дээрх хагалгаанд оруулах боломжтой ажээ.

Зураг
1
Гэрэл зургийг mpa.mn 2016.02.19

Зураг
2
Гэрэл зургийг mpa.mn 2016.02.19

Зураг
3
Гэрэл зургийг mpa.mn 2016.02.19

Зураг
4
Гэрэл зургийг mpa.mn 2016.02.19

Зураг
5
Гэрэл зургийг mpa.mn 2016.02.19

Зураг
6
Гэрэл зургийг mpa.mn 2016.02.19

Зураг
7
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
8
Гэрэл зургийг mpa.mn 2016.02.19