Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Өрхийн дундаж орлого өмнөх оны мөн үеийнхээс 12.7 хувиар буурчээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 2 сарын 16
iKon.MN

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээлэл хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны нэгдүгээр сарын статистикийг танилцууллаа.

Нийгмийн үзүүлэлт 

Улсын хэмжээнд 2016 оны нэгдүгээр сард 6,275 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6,304 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 393 буюу 5.9 хувь, хүүхэд 417 буюу 6.2 хувиар буурсан байна.          

Нялхсын эндэгдэл 2016 оны нэгдүгээр сард 121 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 хүүхэд буюу 2.5 хувиар өсч, 1-5 хүртэлх насандаа 140 хүүхэд эндэж, 1 хүүхэд буюу 0.7 хувиар буурчээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2015 оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 848.8 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 123.4 мян.төг буюу 12.7 хувиар буурлаа.

Мөн өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2015 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 858.6 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 130.0 мян.төг буюу 13.2 хувиар хувиар буурсан байна.  

 

Макро эдийн засгийн үзүүлэлт

Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 23.2 их наяд төгрөг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 15.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 4.2 хувь, зэрэгцүүлэх үнээр 2.3 хувиар  өсчээ.

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2016 оны нэгдүгээр  сарын эцэст 9.9 их наяд төг болж, өмнөх сарынхаас 191.7 тэрбум төг буюу 1.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 456.1 тэрбум төг буюу 4.4 хувиар буурчээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2016 оны нэгдүгээр сарын эцэст 713.8 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 7.1 тэрбум төг буюу 1.0 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс  18.6 тэрбум төг буюу 2.5 хувиар буурчээ. 

Монгол Улс  2016 оны нэгдүгээр сард дэлхийн 147 оронтой  худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 528.3 сая ам.доллар, үүнээс экспорт 329.1 сая ам.доллар, импорт 199.1 сая ам.долларт хүрсэн байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 191.7 сая ам.доллар буюу 26.6 хувь, экспортын хэмжээ 143.6 сая ам.долл буюу 30.4 хувь, импортын хэмжээ 48.2 сая ам.долл буюу 19.5 хувиар буурчээ. 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8