Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Монголын алт” компани Төрийн гэрэгэ хүртлээ

President.mn
2016 оны 2 сарын 8
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ шагнал гардууллаа. Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ 2015 шагналыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, “Монголын алт” ХХК-ийн бүтээн байгуулалтууд хүртсэн юм.

Эдгээр байгууллага, бүтээлч хамт олныг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж сонордуулав.

Уг зарлигт 

“Монгол Улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ шагналын 2015 оны шагналаар Монгол Улсын эдийн засгийн үр ашиг, экспортын хэмжээг нэмэгдүүлж байгаа үндэсний компани өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхайн чиглэлийн 22.9 км төмөр зам, Төмөртэйн өртөөний бүтээн байгуулалт, Хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй автоклабаар боловсруулсан Евроблок нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн  зах зээлд нийлүүлж, аж үйлдвэр, барилгын салбарын хөгжилд шинэ жишиг, технологийн шинэчлэлээр үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Монголын алт” ХХК-ийн хийт бетоны үйлдвэрийг тус тус шагнасугай” гэжээ.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж товч үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Юуны өмнө нийт ард түмэндээ гарч байгаа цагаан сарын шинийн мэндийг дэвшүүлье. Цагаан сарын уламжлалт баярын өмнө Монгол Улсын төр, Монголын ард түмэн бүтээн байгуулагчдынхаа тухайн жилийн хөдөлмөрийг үнэлдэг.

Өнөөдөр олгосон шагнал бол эдгээр хамт олны хийж бүтээсэн гайхамшигт бүтээн байгуулалтыг үнэлж байгаа шагнал юм. Монголчууд өөрсдөө бүтээн байгуулалтын хэмжээнд төмөр зам барьсан нь саяны түүх байгаа юм. Маш хүнд хэцүү замаар 23 шахам км төмөр зам тавьсан. Энэ замын уртад гол нь биш, хамгийн гол нь энэ зам бол Монгол Улсыг төмрийн үйлдвэртэй болгоно. Түүхий эдийг нь энэ замаар дамжуулж хурдан хугацаанд бага өртгөөр зөөж төмрийн үйлдвэртэй болгож Монголын хөгжилд маш чухал түлхэц үзүүлнэ гэж бид итгэж байгаа. Дараа нь үйлдвэрээс бүтээгдэхүүн гараад ирэхэд дотоодод болон гадагшаа мөн тэр дэд бүтцээрээ шууд дамжуулж борлуулах, улс орныхоо эдийн засаг, ард түмнийхээ аж амьдрал, сайн сайханд хувь нэмэр оруулах сайхан бүтээн байгуулалт болсон.

Монголд сүүлийн жилүүдэд барилгын үйлдвэрлэл хөгжиж байна. Монголчууд барилгаа өөрсдөө барьдаг, замаа өөрсдөө тавьдаг  үйл ажиллагаанд богино хугацаанд сайхан суралцлаа. Ингэж суралцахаас гадна дэлхийн хамгийн өндөр, сайн стандартын үйлдвэрлэлийг Монголдоо хийж байна. Хийт бетоны үйлдвэрийг манай ард иргэд, хэрэглэгчид, аж ахуйн нэгжүүд очиж үзэх юм бол барилгатай холбогдож, барилга барьж байгаа айл, аж ахуйн нэгж, байгууллага, хүн бүхэнд асар их хэрэгтэй барилгын үйлдвэрлэл байгаа юм.  Мөн хүний эрүүл мэндэд сайн, хүнд, байгаль орчинд муу нөлөө үзүүлдэггүй барилгын гол түүхий эд, үйлдвэрлэл, үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм.

Энэ хоёр хамт олонд ард түмнийхээ нэрийн өмнөөс хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголын үйлдвэрлэгчид, Монголын бүтээгчид улам олон болтугай гэж ерөөе. Баярлалаа” гэлээ.


"Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог уламжлалтай.

ФОТО

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5