Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Элизабет Тэйлорын ҮНЭТ ЭДЛЭЛҮҮД, ТАНСАГ АМЬДРАЛЫН УЛ МӨР

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Баримтат гэрэл зурагчин Катерин Опи домогт жүжигчин, дэлхийн хамгийн цуутай үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Элизабет Тэйлорын гэрт орж, түүний амьдарч байсан өрөө, эдэлж хэрэглэж байсан зүйлсийн зургийг дарсан байна. 

Элизабет Тэйлор 2011 онд 79 настайдаа өөд болсон юм.

Гэрэл зурагчин энэ зургуудаараа "700 Nimes Road" хэмээх ном гаргажээ. Ингээд Катерин Опигийн бүтээлүүдээр дамжуулан домогт жүжигчний амьдралын нэг хэсэгтэй танилцъя.


Эх сурвалж: BusinessInsider

Зураг
1
Элизабет Тэйлорын гэр Лос Анжелесын ойролцоо Holmby Hills хэмээх газар байдаг.

Зураг
2
Зурагчин Опигийн хэлснээр нэрт жүжигчин гэртээ зөөлөн, тансаг уур амьсгал оруулсан байжээ.

Зураг
3
Түүнийг нас барсны дараа 300 гаруй гоёл чимэглэл үлдсэн байна. Энэ нь бараг 137.2 сая доллартай тэнцэх хэмжээний үнэт эдлэлүүд юм.

Зураг
4
Шанелын гуталнууд

Зураг
5
962,500 ам долларын үнэ хүрсэн Шар очир эрдэнэ шигтгээтэй бөгж.

Зураг
6
8.8 сая ам доллар хүрсэн бөгж. Энэ бөгжийг түүний нөхөр Ричард Буртон 1968 онд бэлэглэж байжээ.

Зураг
7
1964 онд Ричард Буртонтой гэрлэхдээ өмссөн шар хуримын даашинз

Зураг
8
8 Элизабет Тэйлор амьд ахуйдаа ХДХВ/ДОХ-ын эсрэг тэмцэгч байв. Түүний энгэрийн зүүлтнүүд.

Зураг
9
Гэрийнх нь нэг өрөө.

Зураг
10
Гэрэл зурагчин Опи түүний гэрт орж зураг авах боломжоор хангасан гэр бүлийнхэн болон ойр дотных нь хүмүүст маш их талархаж буйгаа хэлсэн байна.