Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын эздийн мэдээлэл

A.Жаргал
2016 оны 2 сарын 3
iKon.MN

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА (ОҮИТБС) 

Монгол Улсын ОҮИТБС-ын 2014 оны нэгтгэлийн тайлангаас цувралаар хүргэж байна.


 

ОҮИТБС-ын 2014 оны нэгтгэл тайлангаас Бенефициар эздийн мэдээллийг Data Visualization аргаар танилцуулж байна. 

Энэхүү графикт хувь эзэмшигчдийн мэдээллийг хамгийн дотор талаас нь дараах дарааллаар байрлуулав.

  1. Хувьцаа эзэмшигчийн харьяалагдаж буй улс
  2. Хувьцаа эзэмшигчийн төрөл
  3. Хувьцаа эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн нэр
  4. Нэгтгэл тайланд хамрагдсан аж ахуйн нэгжийн нэр

Та бүхэн энэхүү мэдээлэлтэй танилцахын тулд өнгөөр ялгасан дүрс дээр хулганаар очиход компаний нэр хувь эзэмшил зэрэг мэдээллүүд харагдах болно. 

 


ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА (ОҮИТБС)

Байгалийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм.

Санаачлага нь Нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнана, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнана. Хоёр талаас ирүүлсэн тайланг олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж, түүнийг олон нийтэд ил тод болгох үйл ажиллагаа явуулдаг байна. http://www.eitimongolia.mn/