Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: 2015 онд Монгол Улсын хүн ам 2.2 хувиар өсчээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 1 сарын 15
iKon.MN

Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэл хийж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны жилийн эцсийн статистикийг танилцууллаа.

Статистикийн мэдээллээс онцлох үзүүлэлтүүдийг хүргэж байна.

Нийгмийн үзүүлэлт

Монгол Улсын хүн ам 2015 оны эцэст урьдчилсан дүнгээр 3061.6 мянга болж, өмнөх оныхоос 65.6 мянган хүн буюу 2.2 хувиар өсчээ.

Улсын хэмжээнд 2015 онд 82,130 хүүхэд төрсний 1,255 буюу 1.5 хувь нь гадаадад төрсөн байна. Энэ хугацаанд 80,434 эх амаржиж, төрсөн хүүхдийн тоо 80,875 болж, өмнөх оныхоос амаржсан эх 794 буюу 1 хувиар, хүүхдийн тоо 840 буюу 1 хувиар буурсан байна.

Харин 2015 оны арванхоёрдугаар сард 6,704 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6,738 болж, амаржсан эх өмнөх сарынхаас 23 буюу 0.3 хувиар, хүүхэд 37 буюу 0.5 хувиар буурчээ.

Улсын хэмжээгээр 2015 онд нялхсын эндэгдэл 1,234 болж, өмнөх оныхоос 17 хүүхэд буюу 1.4 хувиар, 5 хүртэлх насандаа 1,476 хүүхэд эндэж, өмнөх оныхоос 29 хүүхэд буюу 1.9 хувиар буурсан байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэд 2015 оны 12 дугаар сарын эцэст 32.8 мянга байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 4.2 мян.хүн буюу 11. хувиар буурч, өмнөх сарынхаас 1.5 мян.хүн буюу 4.7 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54 хувь буюу 17.7 мянга нь эмэгтэйчүүд байна.

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5973.8 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7136.9 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1163.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Татварын нийт орлого өмнөх оныхоос 14.3 тэрбум төг буюу 0.3 хувиар буурахад онцгой албан татварын орлого 137.9 тэрбум төг буюу 30.4 хувь, нийгмийн даатгалын орлого 121.2 тэрбум төг буюу 13.2 хувь, орлогын албан татварын орлого 77.5 тэрбум төг буюу 7.0 хувь, бусад татвар, төлбөр, хураамжийн орлого 10.0 тэрбум төг буюу 1.2 хувиар өссөн хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 334.6 тэрбум төг буюу 24.4 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 34.7 тэрбум төг буюу 9.8 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Эдийн засгийн салбарын үзүүлэлт    

Улсын хэмжээгээр 2015 оны эцэст 56 сая толгой мал, үүний дотор 3.3 сая адуу, 3.8 сая үхэр, 368.0 мян.тэмээ, 24.9 сая хонь, 23.6 сая ямаа тоологджээ. 

Үр тариа 216.3 мян.т, төмс 163.8 мян.т, хүнсний ногоо 72.3 мян.тонныг хураан авч, 1028.7 мян.т хадлан, 39.9 мян.т гар тэжээл бэлтгэсэн байна. Өмнөх оныхоос үр тариа 302.5 мян.т буюу 58.3 хувь, хадлан 150.0 мян.т буюу 12.7 хувь, хүнсний ногоо 32.4 мян.т буюу 31 хувь, гар тэжээл 0,4 мян.тбуюу 0.9 хувиар буурч, төмс 2.3 мян.т буюу 1.4 хувиар өссөн байна.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9