Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ: Монгол Улсад ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай

ikon.mn
2015 оны 12 сарын 1
iKon.MN

Дэлхий нийт ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдрийг жил бүрийн  арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг.

Монгол Улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн бөгөөд 2015 оны эхний арваннэгэн сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн нас барсан байна. 

НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол Улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай гэнэ.

 

Халдвар авсан иргэдийг насны бүлгээр ангилвал:

81.3 хувь нь ХДХВ-ын халдварын үедээ оношлогдсон , 18.7 хувь нь ДОХ-ын шатандаа оношлогдсон  байна.

 

Халдвар тархсан зам

Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувьд ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байгаа ба бусад тохиолдлуудын хувьд судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байна. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 

 

Монгол дах ХДХВ-ын халдварын тархалт тооцооллоор /1992-2020/