Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн барилгын эрэлт, хэрэгцээний мэдээ

ikon.mn
2015 оны 11 сарын 30
iKon.MN

Энэхүү судалгааг Боловсрол, шинжлэх ухааны яам, Үндэсний Статистикийн Хороо, Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудаас авсан мэдээлэлд үндэслэн боловсруулав. Барилгын Хөгжлийн Төв


Монгол Улсад 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийт 776,614 хүүхэд байна гэсэн дүн уг судалгаагаар гарсан бөгөөд тэдгээрт ноогдох сургууль, цэцэрлэгийн барилгын хүчин чадал нийтдээ 472,082 хүүхдийнх юм.

Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдүүдийн насны хязгаарыг 3-17 насны хооронд гэж тооцвол улсын хэмжээнд 2015 оноос 2026 он хүртэл сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн тоо тогтмол өсөх хандлагатай байгаа нь график 1-с харагдаж байна.

Эх сурвалж: ҮСХ, Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

Монгол Улсын хүн амын насны дундаж харьцангуй залуу байгаатай холбоотойгоор бага болон өсвөр насны хүүхдүүдийн тоо нийт хүн амын өсөлттэй харьцуулахад харьцангүй хурдтай өсөх хандлага ажиглагдаж байгаа нь цаашид сургууль цэцэрлэгийн эрэлт, хэрэгцээ улам нэмэгдэхээр байна.

Өөрөөр хэлбэл дээрх эрэлт хэрэгцээг хангах зорилгоор шинээр сургууль, цэцэрлэгийн барилгуудын байршлуудыг зөв төлөвлөн барих шаардлага тулгараад байна.

 

ХУРААНГҮЙ ДҮГНЭЛТ

Монгол Улсын хэмжээнд 2015 оын 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн байрны нийт суурилагдсан хүчин чадал 358,930 хүүхдийнх байна.

Гэтэл өнөөгийн байдлаар манай улсад  сургуулийн насны 505,343 хүүхдүүд бүртгэгдсэн. Үүнээс дүгнэж үзэхэд үйл ажиллагаа явуулж буй сургуулиуд нь ачаалал хэтрүүлэн ажиллаж байна. Хүүхдүүдийн суралцах цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тохитой орчинг хүрэлцээтэй болгох багш нарын илүү цагаар ажиллах ачаалалыг бууруулах, хүүхдийг ерөнхий боловсролын сургалтаас гадуур төрөлжүүлсэн сургалтанд хамруулах боломжийг бүрдүүлэхийн тулд 146,413 хүүхдэд сургуулийн байрыг шинээр барих шаардлага гарч байна.  

Мөн сургуулийн өмнөх боловсрол эзэмших насны буюу цэцэрлэгийн насны хүүхдүүд манай улсын хэмжээнд 271,251 байгаагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт цэцэрлэгийн хүүхэд хүлээн авч хүмүүжүүлэх тооцоот хүчин чадал нь 113,152. (42% нь цэцэрлэгт хамрагдах боломжтой)

Дээрх дүгнэлтийн адил улсын хэмжээнд нийт 158,099 хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр барих шаардлагатай байгаа нь мөн адил судалгааны график 2-оос харагдаж байна.

- МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ХҮЧИН ЧАДАЛ БОЛОН ШААРДАГДАЖ БУЙ ЭРЭЛТ, ХЭРЭГЦЭЭ

Нийслэл Улаанбаатар хотын хувьд сургуулийн насны нийт 2,028,510 хүүхэд байна. Гэтэл суурилагдсан хүчин чадлаар тооцвол 1,488,049 хүүхдийг нь л хүлээн авах хэмжээний сургуулийн байр байдаг аж. Тэгэхээр нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй сургуулиуд Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний эрхийн үндсэн заалтын биелүүлэх зорилгоор хүүхэд бүрд ерөнхий боловсролын мэдлэг олгох зорилгоор өдөрт 3-4 ээлжээр 1 ангид суралцах хүүхдүүдийн тоог байх хэмжээнээс нь хэтрүүлэн ажиллаж байна. Энэ байдал нь хүүхдийн сурах орчин, багш нарын ачааллыг нэмэгдүүлэн хүүхдүүдийн сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс дахин 54,461 хүүхдийн сургуулийн барилга шинээр барих хэрэгтэй гэсэн үг юм.

Харин нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн хувьд нийт 137,659 байгаа бол тэднийг хүлээж авах барилгын хүчин чадал нь ердөө 50,796 хүүхдийнх л байна.

Үүнээс дүгнэхэд шинээр нэмж 86,861 хүүхдийн ясли, цэцэрлэгийн барилга шинээр барих шаардлагатай байна. Орон нутагт сургуулийн насны нийт 302,853 хүүхэд байгаа ба тэдний 210,881-ыг нь л хүлээн авах хүчин чадал бүхий ерөнхий боловсролын сургууль аймгуудад байна. Цаашид орон нутагт 91,972 хүүхдийн сургуулийн барилга шинээр барих шаардлагатай.

Харин сургуулийн өмнөх насны нийт 133,592 хүүхэд орон нутагт байгаагаас 62,356 хүүхдийн ясли, цэцэрлэгийн барилгын хүчин чадалтай байна. Эндээс үзэхэд аймгуудад нийт 71,236 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих шаардлагатай байгааг  “График 2”-ээс харж болно.

1. НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ШИНЭЭР БАРИХ ШААРДЛАГАТАЙ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН МЭДЭЭ

Улаанбаатар хотын 9 дүүрэг тус бүрээр сургуулийн болон цэцэрлэгийн барилгуудыг шинээр барих шаардлагатай байгаа тоо хэмжээг График 3 -аас харж болно. Графикаас Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргүүдэд хамгийн их буюу нийт 32124 хүүхдийн сургуулийн барилга барих шаардлагатай байгаа нь Улаанбаатар хотын нийт сургуулийн барилгын эрэлт, хэрэгцээний 59%-ийг хоёр дүүрэг бүрдүүлж байна.

Цэцэрлэгийн барилгын хувьд Баянзүрх, Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргүүд хамгийн их буюу нийт 60,618 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих шаардлагатай байна.

- НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ШИНЭЭР БАРИХ ШААРДЛАГАТАЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ

1.1 НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МЭДЭЭ

Нийслэлийн хэмжээнд сургуулийн насны нийт 202,510 хүүхэд байгаа бол 148,049 хүүхдийн хичээлийн байр эдгээр хүүхдүүдэд ноогдож байна.

Үүнээс харахад шинээр нэмж 54,461 хүүхдийн хичээлийн байр шинээр нэмж барих шаардлагатай байна. 

- НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧДЫН ТОО, ХҮЧИН ЧАДАЛ БОЛОН ШААРДАГДАЖ БУЙ ЭРЭЛТ, ХЭРЭГЦЭЭ

График 4.-т Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын тоо, шинээр барих шаардлагатай барилгын хүчин чадлын хэмжээ, хичээлийн байрын хүчин чадлыг дүүрэг тус бүрээр үзүүллээ. Үүнээс харахад Сонгинохайрхан дүүрэг нийт суралцагчдын тоогоос үл хамааран хамгийн хэрэгцээ буюу 16699 хүүхдийн сургуулийн барилга шинээр барих шаардлагатай байна.

 

1.2. НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН МЭДЭЭ

Судалгаагаар нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 2-5 насны нийт 137,657 хүүхэд оршин сууж байна гэсэн тооцоолол байгаа бол нийслэлийн нийт ясли, цэцэрлэгийн барилгын хүчин чадал 50,796 хүүхдийнх байна. Үүнээс үзэхэд нийслэлийн хэмжээнд нэмж шинээр 86,861 хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын барилга, байгууламж барих шаардлагатай гэсэн тооцоо график 5.-с харагдаж байна.

График 5.-т харуулснаар Баянзүрх дүүрэг хамгийн их буюу 26,768 хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын барилга, байгууламж барих нэн хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна.

 

ОРОН НУТГИЙН ХЭМЖЭЭНД ШИНЭЭР БАРИХ ШААРДЛАГАТАЙ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН МЭДЭЭ

Орон нутгийн хэмжээнд нийт 91,972 хүүхдийн сургуулийн барилга, 71,236 хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр барих шаардлагатай байна. График 6.-с харахад Сэлэнгэ болон Хөвсгөл аймгуудад хамгийх их буюу нийт 38,578 хүүхдийн сургууль барих шаардлагатай байна. Энэ нь орон нутгийн нийт дүнгийн 42% юм. Цэцэрлэгийн барилгын хувьд Хөвсгөл аймагт 16,322 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих шаардлагатай байгаа нь бусад аймгуудтай харьцуулахад хамгийн өндөр дүн юм.

График 6.-д орон нутагт шинээр барих шаардлагатай сургууль, цэцэрлэгийн барилгын тоо хэмжээ, хүчин чадлыг аймаг тус бүрээр харуулав.

 

2.1 ОРОН НУТГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МЭДЭЭ

Орон нутгийн хэмжээнд сургуулийн насны нийт 302,853 хүүхэд байгаа бол сургуулийн барилгын хүчин чадал нь 210,881 хүүхдийнх байна. Энэ нь орон нутгийн хэмжээнд нийт 91,972 хүүхдийн сургуулийн барилга барих шаардлагатай.

График 7.-т орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын тоо, хичээлийн байрны хүчин чадал болон шинээр барих шаардлагатай барилгын тоо хэмжээг аймаг тус бүрээр харуулав. 

 

Эдгээрийг аймаг тус бүрээр авч үзвэл Архангай аймагт 2130, Баян-Өлгий аймагт 9783, Баянхонгор аймагт 4211, Булган аймагт 1517, Говь-Алтай аймагт 1807, Говьсүмбэр аймагт 1028, Дархан-Уул аймагт 4449, Дорноговь аймагт 213, Завхан аймагт 2051, Орхон аймагт 3530, Өвөрхангай аймагт 9147, Өмнөговь аймагт 676, Сүхбаатар аймагт 1203, Сэлэнгэ аймагт 19,674, Увс аймагт 1114, Ховд аймагт 6886, Хөвсгөл аймагт 18,904, Хэнтий аймагт 5280 хүүхдийн сургуулийн барилга тус тус барих шаардлагатай байна.

Дээрх үзүүлэлтээс харахад Баян-Өлгий аймаг, Өвөрхангай аймаг, Сэлэнгэ аймаг, Хөвсгөл аймгуудад хамгийн их буюу нийт 57,508 хүүхдийн сургуулийн барилга барих хэрэгцээтэй байна. Орон нутгийн хэмжээнд барих шаардлагатай нийт сургуулийн барилгын 62.5%-г эдгээр 4 аймаг эзлэж байгаа юм.

 

2.2. ОРОН НУТГИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН МЭДЭЭ

Орон нутгийн хэмжээнд цэцэрлэгийн насны нийт 133,592 хүүхэд байгаа бол цэцэрлэг, яслийн хүчин чадал 62,356 хүүхдийн байгаа нь 71,236 хүүхдийн хичээлийн байр барих шаардлагатайг харуулж байна.

График 8.-с харахад Хэнтий аймагт 1852, Хөвсгөл аймагт 16,322, Ховд аймагт 1897, Увс аймагт 2797, Төв аймагт 868, Сэлэнгэ аймагт 8632, Сүхбаатар аймагт 5512, Өмнөговь аймагт 2535, Өвөрхангай аймагт 6131, Орхон аймагт 944, Завхан аймагт 2652, Дундговь аймагт 207, Дорноговь аймагт 295, Дорнод аймагт 2913, Дархан-Уул аймагт 2880, Говьсүмбэр аймагт 501, Говь-Алтай аймагт 2561, Булган аймагт 2843, Баянхонгор аймагт 4774, Баян-Өлгий аймагт 2889, Архангай аймагт 1231 хүүхдийн хичээлийн байр барих шаардлагатай байна.

График 8.-д орон нутгийн цэцэрлэгийн суралцагчдын тоо, хичээлийн байрны хүчин чадал болон шинээр барих шаардлагатай барилгын тоо хэмжээг аймаг тус бүрээр харууллаа.