Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүйсийн НАЙМАН НУУРЫН ӨВӨЛ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 11 сарын 28
iKon.MN

Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн уран бүтээлүүдээс толилуулж байна. Тэрбээр Монгол орны үзэсгэлэнт байгалийн зураг, нүүдэлчдийн амьдралыг өөрийн дурандаа буулгадаг онцлогтой. 

Энэ удаа түүний Өвөрхангай аймгийн Хүйсийн найман нуураар аялахдаа авсан сэтгэл татам зургуудыг толилуулж байна. Эдгээр зургууд гадны томоохон сайт BoredPanda.com-д нийтлэгдэж, Монгол орныг сурталчилж байжээ.

ХҮЙСИЙН НАЙМАН НУУРЫН ТУХАЙ

Хүйсийн найман нуур нь Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий сумын нутагт орших далайн түвшнээс дээш 2800-3170 метрийн өндөрт байрладаг сүрлэг уулсын дунд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанага, Дөрөө, Баян хэмээх нуураас бүрдсэн байгалийн хосгүй үзэсгэлэнт газар билээ. 

Хүйсийн найман нуур нь гүний судлаар холбоотой бөгөөд цэнгэг усны арвин баялаг сан аж. Эргэн тойронд нь Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. 

Мөн нуурыг хүрээлж хус, шинэс зэрэг шилмүүслэг мод зонхилсон их хөвч тайга бүхий сүрлэг уулс бий.

Тус газарт 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу амьдардаг төдийгүй манай улсад ховор байдаг олон төрлийн эмийн ургамал ургадаг юм байна. 

Хүйсийн найман нуурыг 1995 онд "Байгалийн дурсгалт газар" хэмээн зарлаж Улсын тусгай хамгаалалтад авсан юм. 

Ч.Батзаяагийн фэйсбүүк хуудсаар энд дарж зочилно уу. 


 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21