Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Ард Санхүүгийн Нэгдэл” ХХК компанийн хэлбэрээ өөрчлөн хаалттай хувьцаат компани болж бүртгүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 11 сарын 27
Сурталчилгаа

Ард Санхүүгийн Нэгдэл” ХХК (Ард Холдингс) компанийн хэлбэрээ өөрчлөн хаалттай хувьцаат компани болж бүртгүүллээ.

Ийнхүү Ард Холдингсын 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын түүхэн шийдвэр амжилттай хэрэгжсэнийг мэдэгдэхэд таатай байна. Хаалттай хувьцаат компани болж өөрчлөгдснөөр бид компанийнхаа хувьцааг Монголын хөрөнгийн зах зээл дээр буюу олон нийт, ард түмэндээ нээлттэй арилжихад туйлын дөхөм боллоо. Дашрамд дурдахад манай компани 2015 оны 3 дугаар сард Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй “Жинст Увс” хувьцаат компанийн 84.6 хувийг блок арилжаагаар худалдан авсан юм.

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

 

 

Ард Холдингс нь 2012 онд Үндэсний тэргүүлэх санхүүгийн нэгдэл компани болох зорилтыг дэвшүүлж, богино хугацааны өндөр ашгаас илүүтэй хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгө оруулалтын үнэ цэнийг урт хугацаанд тогтвортой өсгөхийг зорин ажиллаж ирсэн билээ. Зорилгодоо хүрэхийн тулд бид хамгийн шинэлэг арга барил бүхий чадварлаг багийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, ёс зүйтэй явуулж, компанийн бүх түвшинд зохистой засаглалын тогтолцоог хэвшүүлэн ажиллаж ирснээс гадна жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэн хамгаалах тал бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Манай компанийн Нэгж хувьцааны үнэ 207.8 дахин өсч, хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг жил бүр дунджаар 70.6%-н өгөөжтэй өсгөсөн нь бидний 10 жилийн туршид хичээж зүтгэсэн хүч хөдөлмөрийн бодит үр дүн юм.

Гүйцэтгэх захирал Чулууны Ганхуягийн хэлснээр

“Ард Холдингсын хувьцааг олон нийт, ард түмэнд нээлттэй, чөлөөтэй арилжаалж эхэлснээр Монголчууд бид хөрөнгийн зах зээлийн хөгжилд идэвхтэй оролцох, банк, санхүүгийн байгууллагын харилцагч, үйлчлүүлэгч төдийгүй хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч буюу ашгаас хүртдэг эзэн нь болох боломж бүрдэх юм”.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй манлай компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувь нийлүүлэгчдийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Бид 2015 оны 11 дүгээр сарын 26-ны байдлаар нийт 305 хувьцаа эзэмшигчтэй байна.

Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз (Монет Капитал), Ард Актив, Ард Капитал Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) багтаж байна. Бид мөн Техник Технологийн Дээд Сургууль, Номын Хишиг, Уайлд Дижитал Эйжэнси, ТэнГэр Системс зэрэг компанид хөрөнгө оруулалт хийж, удирдлагын багт нь идэвхтэй оролцож, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгон ажиллаж байна.

Хөрөнгө Оруулагч Үндэстэн

www.ardholdings.com

Утас: 11 321899

Имэйл: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Холдингсын байр 2 давхарт 

Facebook

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.