Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Гадаадын иргэд гэмт халдлагын ХОХИРОГЧ болох нь ИХЭСЧЭЭ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хилийн чанад дахь АНУ-ын иргэдийн аюулгүй байдалд анхаарал тавьж ажилладаг OSAC (Overseas Security Advisory Counsil) байгууллагын Монгол дахь иргэддээ зориулсан зөвлөмж өчигдөр тус байгууллагын вэбсайтад нийтлэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. /Мэдээллийг ЭНД дарж үзнэ үү/

Ер нь Монголд буй гадаадын иргэд гэмт халдлагын хохирогч болох тохиолдол ихсээд байна уу. Тэд яагаад Монголд буй иргэддээ анхаарал илүүтэй хандуулах болов?

Энэ асуултад хариулахаар Цагдаагийн Ерөнхий газраас гаргасан тайлантай танилцлаа. Гэтэл энэ оны эхний арван сарын байдлаар гадаадын иргэд гэмт халдлагын хохирогч болох тохиолдол ихэсчээ. 

ХЯТАД ИРГЭД ХАМГИЙН ИХ ХОХИРСОН

Тайлангаас харахад энэ оны эхний 10 сарын байдлаар гэмт халдлагад өртсөн иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд байна.

Өөрөөр хэлбэл нийт 166 хохирогч байгаагийн бараг тал хувь нь буюу 77 нь Хятад хүмүүс юм. Тайланд байгаа нэг эерэг мэдээ нь БНСУ-ын иргэд гэмт халдлагын хохирогч болох нь багассан үзүүлэлт байлаа. Тодруулбал өнгөрсөн оны мөн үеийг бодвол тоо нь 33.3 хувиар буурсан байна.

АНУ-ЫН ИРГЭД ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХ НЬ 3.7 ДАХИН ӨСЧЭЭ

Монголд ирсэн АНУ-ын иргэдийн хохирсон байдал өмнөх жилийнхийг бодвол 3.7 дахин өссөн нь хамгийн хөдөлгөөнтэй үзүүлэлт байлаа.
Тодруулбал өнгөрсөн 2014 онд 3 иргэн хохирогч болсон бол энэ онд 11 иргэн хохирогч болжээ.

Мөн гэмт халдлагад өртсөн ОХУ-ын иргэдийн тоо 50 гаруй хувиар өсөж 17-д хүрчээ. 


Дэлгэрэнгүй мэдээллийг дараах инфографикаас харна уу.