Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Цэцэрлэгтэй болсон ЖАРГАЛТАЙ ҮРС

Х.Алтанзагас, iKon.mn
2015 оны 11 сарын 19
iKon.MN

Гадаад Хэргийн Яам ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулах зорилгоор цэцэрлэгийн салбар бүлгийг авто баазынхаа /Замын цагдаагийн газрын хажууд байдаг/ дэргэд байгуулжээ.

Тус цэцэрлэгийн талаар ГХЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Д.Ганхуяг "Манай Гадаад Хэргийн Яамны харьяа дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газар гэж байдаг. Тус газрын албан конторын зориулалтаар ашиглаж байсан байраа цэцэрлэг болгож, Улсын тэргүүний 16 дүгээр цэцэрлэгийн харьяа салбар цэцэрлэгийг нээж байна. Уг салбар цэцэрлэгт 35-40 хүүхэд хамрагдах боломжтой бөгөөд яамны залуу ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд чухал ажил боллоо.

Цаашид цэцэрлэгээ өргөжүүлбэл зөвхөн яамны ажилчдын хүүхдүүд төдийгүй энэ хавийн оршин суугчдын хүүхдүүдийг ч хамруулах боломжтой гэж тооцож байгаа" хэмээн ярилаа.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16