Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монгол хүний ХАМГИЙН МУУХАЙ АРАНШИН юу вэ?

Б.Дөлгөөн
2015 оны 11 сарын 16
iKon.MN

Хот хөгжүүлэлтийн шийдэл ТББ, JCI Монгол байгууллагын JCI Импакт салбар байгууллагын хэсэг залуус нэгдэж "Change One Change Nation" төслийг санаачлан, хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Энэ төслийн хүрээнд Монгол хүний муухай араншингийн судалгааг хийжээ. Судалгаагаар Монгол хүний олон муухай араншин болон тэдгээр нь Монгол орны хөгжил, нийгмийн эерэг харилцаанд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа тухай тодорхойлсон байна. 

Судалгааг  Mongol Marketing Consulting Group ХХК хийсэн бөгөөд УБ хот болон 21 аймгийг оролцуулан хийсэн үндсэний хэмжээний судалгаа болсноороо онцлогтой аж.

Монгол Улс хөгжихөд саад болж буй Монголчуудын "Муухай араншин"-аар "хувиа хичээсэн, амиа бодсон" араншинг хамгийн олон хүн нэрлэжээ

Үүний дараагаар "залхуу", "атаархуу", "худалч" гэх мэт араншингууд жасгаж байна. 

2014 оны эцсийн байдлаар Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймагт 18-аас дээш насны нийт хүн амын тоо 1,972,104 байна гэсэн тоон мэдээлэлд үндэслэн түүврийн хэмжээг 1,070 байхаар тогтоон судалгааг зохион байгуулсан аж.


 

 

 

 

Судалгаанд оролцогчдын 90% нь Монголчууд бидэнд хамгийн их саад болоод байгаа  муу зан араншингаа засахад улс орныг бүхэлд нь хамарсан ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.