Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Автомашингүй гудамж" ийм болно

Г.Номин, iKon.mn
2015 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

"Гудамж төсөл"-ийн хүрээнд дөрвөн байршилд “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөжээ.

20 жилийн хугацаанд хотын төв болон гол гудамжуудыг автомашингүй гудамж болгон тохижуулан худалдаа үйлчилгээ, жуулчны гудамж болгохоор төлөвлөснөөс эхний ээлжинд Чингисийн талбайн ойролцоох дөрвөн байршилд төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.

Дөрвөн байршлыг автомашингүй болгон тохижуулахад 1.8 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд тухайн байршилд тохижилт хийгдвэл газрын дуудлага худалдаа зохион байгуулах, гүйцэтгэгчээс нийслэл эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ байгуулах зэргээр тухайн төсөлд шаардлагатай хөрөнгийг босгох ажээ.

Дөрвөн байршлыг автомашингүй болгон тохижуулахад 1.8 тэрбум төгрөг шаардлагатай

Эдгээр байршлуудыг автомашингүй гудамж болгохын тулд автомшины зогсоолыг хамгийн түрүүнд шийдэх ёстой. Тиймээс Чингисийн талбайн урд талд, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд газар доогуур автомашины зогсоол хийх юм байна. Гэхдээ энэхүү зогсоолыг тухайн газрын эзэмшигч байгууллагууд өөрийн хөрөнгөөр хийхээр урьдчилан тохиролцжээ. 

  • Чингис хааны талбайн урд талын хэсэгт газар доогуур барих автозогсоол нь 3 давхар байх бөгөөд 800 автомашин зогсох боломжтой
     
  • Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд төлөвлөлж байгаа зогоол нь 2 давхар 180 автомашин багтах зогсоол байна гэж үзжээ.

Дараагийн ээлжинд Чойжин ламын музей, Хүмүүнлэгийн их сургуулийн орчимд автомашингүй гудамж байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Гэрэл зургийг "Гудамж төсөл"-өөс авав

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8