Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Karen Millen брэнд 2015 оны намар, өвлийн шинэхэн загваруудаа танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 10 сарын 7
Сурталчилгаа

Дэлхийн 65 оронд 400 гаруй салбар дэлгүүртэй Английн алдарт Karen Millen брэнд манайд оронд салбар дэлгүүрээ нээгээд жил гаруйн хугацааг өнгөрүүлж байна.

Централ Тауэрын 2 давхарт байрлах Karen Millen брэндийн Монгол дахь салбар дэлгүүр үйлчлүүлэгчидээ орчин үеийн загвар, чиг  хандлагаас хоцроохгүйн тулд сар бүр шинэ загваруудаа хүлээн авч,худалдаанд гаргадаг билээ

Монгол бүсгүйчүүдийн хэрэглээ аль хэдийн болсон Karen Millen брэндийн загварууд нь эмэгтэйчүүдийн хүссэн хэв маягийг нь бүрдүүлж, хэдийд ч, ямар ч үед өмсөхөд тохиромжтой байдаг.

Улирал бүр шинэ, шинэлэг загваруудаар бэлэг барьж байдаг тус брэнд энэ сарын 3-ны өдөр Шангри Ла -д  2015 оны намар, өвлийн шинэхэн загваруудаа танилцууллаа.

 

Хараа булаам, өөртөө итгэлтэй, хялбар. Энэ нь Karen Millen брэндийн 2015 оны намар, өвлийн загварын цуглуулгыг ерөнхийд ньтодорхойлж, дизайн бүрт тусгалаа олсон юм. Сайхан урласан хувцас өмсөж, өөрсдийн гоо сайхнаа тодруулахыг хүсдэг эмэгтэйчүүдэд урам зориг өгөхөөр Karen Millen энэ улиралд бүхий л хүч, мэдрэмжээ нэгтгэн загварын цуглуулгаа бүтээжээ.

Шинэ улирлын загварууд UPTOWN BOHEMAIN, MODERN MINIMALISM, FEMININE OPULANCE гэсэн гурван хэсгээс бүрдэж байв. Өөр өөр хэв маяг бүхий шинэхэн коллекциуд  ирсэн зочдын харааг эрхгүй булааж байсан юм.

Үйл ажиллагаа бүх талаас өвөрмөц байлгахыг зорьдог “Эновстайл”-ийн хамт олон өнгөрсөн хавар Маршал Арт галлерейд шинэ загварыг цуглуулагаа танилцуулах үеэр дэлхийн хамгийн үнэтэй Porche машиныг ирсэн зочиддоо сонирхуулж байсан.

Харин  энэ удаад “High Tea” буюу үдийн цайг тусгайлан бэлдэж хувцас загвартай анх удаа хослуулж, хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу, хуучирч У.Одонтунгалаг нарын аялгуулаг хөгжмийн эгшигэнд сэтгэл оюунаа тайтгаруулан өөр хоорондоо халуун дулаан яриа өрнүүлэх боломжийг ирсэн зочиддоо олгосон сайхан үдэш болсон билээ.

Түүнчлэн 10 зочныг сугалаа ёсоор тодруулж Karen Millen брэндийн гарын бэлгийг бэлэглэсэн юм.

Хөтлөгч, нэвтрүүлэгч, Mongolia’s Got Talent” –ийн шүүгч  С.Чимгээ тус үдшийн үйл ажиллагааг хөтлөн хүргэсэн. Тэрбээр  уригдан ирсэн бусад зочдын адилаар Karen Millen брэндийн үнэнч хэрэглэгчдийн нэг төдийгүй томоохон үйл ажиллагаа, хурал зөвлөгөөнд тус брэндийн хувцаснуудыг тусгайлан сонгосоор ирсэн юм.

Мөн энэ үеэр “Эновстайл” ХХК-ийн захирал О.Энэрэл өөрийн эрхлэн гаргасан “Миний хувийн стилист” номоо танилцууллаа. Энэхүү номны тусламжтайгаар биеийн галбир, хэмжээ, харьцаанд тохирсон хувцасаа итгэл төгс сонгож, өөртөө тохирох өнгөө тодорхойлох юм байна.

 

 

Лондонгийн “Regent” их сургуулийг маркетинг менежмент болон “FASHION” чиглэлээр дүүргэсэн тэрбээр Монгол эмэгтэйчүүдийн нүүр бардам, өөртөө итгэлтэй байдлыг хувцаслах соёлоор дамжуулан илэрхийлэхийг зорьж, хувийн стилистээр ажиллаж,  хувцас загварын салбарт өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн орсон нэгэн.

Энэхүү номоороо дамуулж хувцаслах соёлын талаарх томоохон ойлголтыг охид,бүсгүйчүүдэд түгээхийг чухалчилж байгаа аж.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23

Зураг
24

Зураг
25

Зураг
26

Зураг
27

Зураг
28

Зураг
29

Зураг
30

Зураг
31

Зураг
32

Зураг
33

Зураг
34

Зураг
35

Зураг
36

Зураг
37

Зураг
38

Зураг
39

Зураг
40

Зураг
41

Зураг
42

Зураг
43

Зураг
44

Зураг
45

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.