Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дэлхийн хамгийн ӨНГӨЛӨГ хотууд

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 9 сарын 29
iKon.MN

Дэлхийн ихэнх хотууд өөр өөрийн өнгөтэй. Бие биенээсээ ялгаатай гудамжууд, сонирхолтой хүмүүс, онцгой дэлгүүрүүд гээд л. Гэхдээ энэ удаад “өнгөлөг” гэдэг үгэнд анхаарлаа хандуулцгаая.

Ингээд дэлхийн хамгийн ӨНГӨЛӨГ хотуудыг танилцуулж байна


Эх сурвалж: BusinessInsider

Зураг
1
Шефчаоуэн: 1930-иад оны үед Еврей дүрвэгсэд Мороккод орших энэхүү хотыг цэнхэр өнгөтэй болгожээ. Тэднийг диваажинг бэлгэдэж ийм өнгөтэй болгосон гэдэг бөгөөд нөгөөтэйгүүр энэ өнгө нь шумуулыг зайлуулахад хамгийн тустай учир сонгосон гэдэг.

Зураг
2
Гуанахуато: Мексикийн Гуанахуато бол ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм. Мэдээж энэ хотыг өнгөлөг болгохын тулд маш их хэмжээний будаг зарцуулсан юм.

Зураг
3
Жайпур: 1876 онд Энэтхэгчүүд Жайпур хотыг Уэлсийн хунтайж Эдвардыг зочлоход зориулж ягаан өнгөөр будаж байжээ. Тэр цагаас хойш одоог хүртэл энэ чигээрээ үлдсэн байна.

Зураг
4
Бурано: Италийн Венецийн ойролцоо байдаг жижиг арал дээр байх энэ тосгоныхон байшингаа тод өнгөөр буддаг. Учир нь загасчид манантай өдөр өөрийн байшингаа хялбар олохын тулд ингэдэг байсан аж.

Зураг
5
Гавана: Кубын нийслэл Гавана хотын өнгөлөг төрх 16 дугаар зуунаас үүдэлтэй. Зарим барилгын будаг нь бүдгэрсэн хэдий ч өнгөлөг хэвээрээ л байна.

Зураг
6
Москва: Москва бол дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг барилгаараа алдартай. Жишээ нь Гэгээн Василийн Сүм нь гайхалтай өнгө, Библид гардаг Диваажингийн хотыг харуулам байдлаараа ялгарах бөгөөд хотын хаанаас ч тод харагдана.

Зураг
7
Ву Каап: Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад орших Кэйп тауны хөрш зэргэлдээ орших энэ хот өнгөлөг барилгуудаараа алдартай. Хотын хүн амын ихэнх хувь нь муслимууд юм.Барилгаа ийнхүү тод өнгөөр будах нь сүүлд бий болсон зүйл бөгөөд өөдрөг үзэл эсвэл хямд будагтай холбоотой байж болох юм.

Зураг
8
Валпарайсо: ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн өөр нэгэн хот Валпарайсо Чилид оршдог. Валпарайсог өөрөөр “Номхон далайн Эрдэнийн шигтгээ” гэж нэрлэнэ.

Зураг
9
Ла Бока: Аргентиний Буэнос Айрестай хөрш зэргэлдээ орших энэ хотод Италиас ирсэн цагаачид ихээр суурьшсан бөгөөд байшингийнхаа гадна талыг тод өнгөөр будах соёлыг авчиржээ. Энд байшингаа өнгөөр будаагүй айлтай та таарахгүй.

Зураг
10
Лиссабон: Португалийн Лиссабон бол Европ болон Мавританы нөлөө ихтэй газар бөгөөд хотын өнгө ч үүнийг илэрхийлнэ. Энд та гудамжны зургаар бүрхэгдсэн трамвайгаар ч аялж болно.