Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дэлхийн 107 орноор аялсан 21 настай залуу

У.Хулан, iKon.mn
2015 оны 9 сарын 26
iKon.MN

Яссик Смирнов дэлхийг тойрох аяллаа эхлэснээс хойш яг гурван жил есөн сарын хугацаа өнгөрчээ. Тэр одоо 21 настай бөгөөд энэ хугацаанд дэлхийн 107 орноор аялаад байгаа аж.

Смирнов анх 15 настайдаа их сургуульд сурахаар эцэг эхийнхээ гэрийг орхин явсан бөгөөд гурван жилийн дараа гэр бүлтэй болж, хувийн бизнесээ эхлүүлэн, Хонг-Конгд амьдрах болжээ.

Смирнов хүмүүсийн хүсдэг шиг амжилтанд хүрсэн байсан ч илүү их туршлага хуримтлуулж, өөрийгөө сорихыг хүсч байв. Тиймээс “Амьдралд өөр юу хэрэгтэй вэ?” гэж өөрөөсөө асуух болжээ. Хэдийгээр тэр амжилтанд хүрсэн байсан ч эхнэр нь түүнээс салсан бөгөөд үүний дараа Смирнов аялалд явахаар шийдсэн аж.

Мексикт бухтай тулалдахаас эхлээд Иорданы цөлд ганцаараа амьдарч байсан түүний аяллын зургуудыг сонирхоцгооё.


Эх сурвалж: BusinessInsider

Зураг
1
Тэр анх аялж эхлэхдээ 18 настай, аяллын талаар ямар ч туршлагагүй байсан бөгөөд зөвхөн орос, хятадаар л ярьдаг байжээ.

Зураг
2
Смирнов өөрийгөө “Ruso Loco” эсвэл “Солиотой орос хүн” гэж хэлдэг бөгөөд түүнд очиж үзээгүй газар, оролдож үзээгүй зүйл байхгүй гэнэ. Энэ зурган дээр тэр Автралиас 200 км зайд орших арал дээр нутгийн иргэдтэй байгаа нь.

Зураг
3
Смирнов Этиопын Омо хөндийд байдаг Боди омгийнхонтой хамт арав хоножээ. Тэр нэг удаа санамсаргүй матартай нууранд сэлсэн бөгөөд аймшигтай санагдсан тухайгаа ярьсан байна.

Зураг
4
Омо омгийн эрчүүд амьтны цус ханаж уудаг аж.

Зураг
5
Смирнов ч бас цуснаас ууж үзсэн бөгөөд тийм ч муухай амттай байгаагүй гэжээ.

Зураг
6
Тэр Мексикт байхдаа бух тулаанд орж байжээ.

Зураг
7
Тэр өөрийгөө Мексикийн түүхэн дэх хамгийн анхны орос тореро (бухтай тулалдагч) гэжээ.

Зураг
8
Смирнов Мексикт байхдаа адууны фермд ажиллаж байжээ. Тэр аяллынхаа туршид 200 орчим сонирхолтой ажил хийсэн бөгөөд аялалдаа мөнгө хэрэглэхгүй байхыг хичээх болсноосоо хойш ажлынхаа хөлсөнд зарим хэрэгцээтэй зүйлээ авах болсон байна.

Зураг
9
Тэр мөн Гватемалын хөдөө тосгоны оршин суугчид дээр зочилжээ.

Зураг
10
Смирнов аяллаасаа хуримтлуулсан хамгийн дуртай туршлага нь нэг сар Кавказын нуруунд амьдарч, 200 хонь хариулж байсан үе ажээ. Кавказын нуруу нь Евразийн эх газарт Хар болон Каспийн тэнгисийн хооронд байдаг.

Зураг
11
Кавказын нурууны хамгийн өндөр цэг болох Эльбрус уулын ноён оргил дээр.

Зураг
12
Нутгийн иргэд Смирновд нэхмэл зааж өгч байна.

Зураг
13
Тэр мөн онгоц жолоодож, газардуулж сурсан бөгөөд анх удаа оролдож үзэхдээ их сандарсан гэнэ.

Зураг
14
Нэхмэл хийхдээ хэрэглэсэн зүйлс

Зураг
15
Кавказын нурууны хэсэг болох Европын хамгийн өндөр оргил.

Зураг
16
Смирнов Бедуин омгийнхонтой уулзаж нөхөрлөсөн бөгөөд түүний хэлснээр Бедиунчууд бол дэлхийн хамгийн зочломтгой хүмүүс гэнэ.

Зураг
17
Мөн тэр цөлд байхад “ямар ч чимээ сонсогдохгүй” гэжээ. “Чиний дотоод ЭГО-с гарах чимээ, эргэн тойронд байгаа хүмүүсийн гаргах чимээ, соёл иргэншлийн дуу чимээний аль нь ч сонсогдохгүй. Харин жинхэнэ “би”-ээ тов тодорхой сонсоно” гэж Смирнов хэлсэн байна.

Зураг
18
Түүний аялалд тохиолдосон хамгийн том сорилт бол Иорданы цөлд ганцаараа долоо хоносон явдал гэнэ. Түүнийг хүмүүс олох хүртэл хоол хүнс болон усаа дуусаад хоёр хоносон байжээ.

Зураг
19
Иордан дахь эртний хот Петрад.

Зураг
20
Байгаль нуур дээр. Байгаль нуур нь 25 сая жилийн настай дэлхийн хамгийн эртний нуур бөгөөд хамгийн гүн цэг нь 1,700 метр.

Зураг
21
Смирновын хувьд ганцаараа байх нь маш чухал аж. “Ганцаардал амьдралын сайн сайхныг нэмэгдүүлдэг. Миний амьдралд хамгийн чухал туршлага хуримтлуулах зүйлс дандаа ганцаараа байхад минь тохиолддог” гэж тэр ярьжээ.

Зураг
22
Смирнов хамгийн сүүлд Карибын тэнгист очоод байгаа бөгөөд нэг сүлжээ зочид буудал түүнийг урьжээ.

Зураг
23
Смирнов дэлхийн хамгийн аюултай таван улс болох Сири, Сомали, Конго, Эритрей болон Суданд очиж байжээ. Харин энэ зурган дээр Узбекистан улс дахь Исламын соёлыг сонирхож байна.

Зураг
24
Түүний хувьд олон янзын соёлыг судлах нь их чухал гэнэ. “Номын сангаа ганцхан төрлийн номоор дүүргэх нь утгагүй хэрэг” гэж тэр хэлжээ.

Зураг
25
Мексикийн Исла Контой арал дээр. Смирновд “далайн дээрэмчний өглөөний цай, загасчны амьдралын хэв маяг” таалагдсан гэнэ.

Зураг
26
Смирнов анх 21 нас хүрэхээсээ өмнө 100 орноор аялна гэж төлөвлөж байжээ. Одоо энэ зорилго нь биелсэн тул ирэх хоёр жилийн хугацаанд Хойд Америк болон Антарктидаар аялах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ зурган дээр тэр Эль Сальвадорт “шүршүүрт” орж байна.

Зураг
27
ДОХ-той эх хүүхдүүдийн хоргодох байранд. Смирнов явсан газар бүртээ бага боловч эерэг өөрчлөлт хийхийг хичээдэг байна.

Зураг
28
Аяллынхаа төгсгөлд Смирнов “Дадлага туршлага гэдэг амьдралын хамгийн чухал зүйл бөгөөд гарт баригдахуйц өмч хөрөнгө биш боловч хүнийг мөн чанараа байгуулахад нь тусладаг зүйл” гэжээ.

Зураг
29
Тэр дэлхийн хамгийн алслагдсан хүмүүс болох Амазонкагийн уугуул иргэд дээр очиж үзэх бодолтой байгаа гэнэ.

Зураг
30
Аяллаа эхлэхийн өмнө

Зураг
31
Смирнов аяллынхаа явцад өөрийгөө янз бүрийн нөхцөл байдалд олон янзаар сорьж үзжээ. “Аялал бол өөрийгөө сорьж үзэхэд яг тохирох зүйл” гэж тэр хэлсэн байна.

Зураг
32
“Чи байр, машин, мөнгөө алдаж болно. Гэвч өөрийгөө юм уу мөн чанараа алдаж болохгүй. Энэ (дадлага туршлага) бол чамаас авах боломжгүй ганц зүйл”.