Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Өмнийн говийн үзэсгэлэнт байгаль

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 9 сарын 5
iKon.MN

Монгол орны өмнөд хэсэгт орших Өмнөговь аймгийн байгалийн дурсгалт газруудыг гэрэл зурагчин Б.Баяр гэрэл зургийн хальснаа буулгажээ.

Өмнөговь аймаг нь газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том аймаг юм. Аймгийн нутаг нь говь цөлийн бүсэд багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий.

 

 

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.

Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.

Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Өмнөговиор аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу.

Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23