Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Авьяаслаг Монголчууд шоуны шүүгчид сонгогджээ

ikon.mn
2015 оны 8 сарын 31
iKon.MN

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй гэр бүлийн телевизийн нэвтрүүлэг тун удахгүй Монголын үзэгчдийн хүртээл болох гэж байна. 

“Монгол ТВ” телевизийн уран бүтээлчид дэлхийн 60 гаруй оронд хийгдсэн, 100 гаруй oрны үзэгчдийн хүртээл болсон Авьяастан тодруулдаг тус нэвтрүүлгийг эх орондоо хийхээр албан ёсны эрхийг нь авсан.

Тэд энэ оны эхээр орон даяар авьяастан  тодруулах ажилдаа орж, Монгол орны өнцөг булан бүрээс  хоёр мянга гаруй оролцогчид тус шоунд өөрийн авьяасыг үзүүлсэн байна. Ингээд Монголынхоо авьяастнуудын үзүүлбэрийг есдүгээр сарын 20-ноос хойш телевиз үзэгчид хүлээн авч үзэх боломжтой боллоо.  

Тус шоуны шүүгчид хэн бэ?  

Авьяаслаг Монголчууд шоуны шүүгчээр ажиллахаар, хөгжмийн зохиолч, продюсер, харанга хамталгийн ахлагч Ц.Чулуунбат, хөтлөгч нэвтрүүлэгч С.Чимгээ, реппер Rokitbay, хийлч Дээгий нар сонгогджээ.

Эдгээр шүүгчид жинхэнэ авьяастан тодруулах ажлаа хэр сайн хийх вэ  гэдгийг харах л үлдлээ.