Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

TIGER STREET FOOTBALL 2015-ын аварга баг 8,000,000 төгрөгөөр шагнууллаа

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 8 сарын 31
Сурталчилгаа

Монголын хөлбөмбөгийн ертөнцөд шинэлэг хэлбэрийг оруулж ирсэн гудамжны хөлбөмбөгийн Tiger Street Football тэмцээн 3 дахь жилдээ амжилттай явагдлаа.

Энэ тэмцээн нь  олон улсын түвшинд зохион байгуулагдаж, шагналын сангийн хэмжээгээрээ эрс ялгаран хөлбөмбөг сонирхогчдын дунд нэр хүндтэй болоод байгаа билээ.

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн талбайд 47 баг 2 сарын туршид ширүүн өрсөлдсөнөөс 2014 онд 2-р байрыг эзэлсэн хүчирхэг бүрэлдхүүнтэй Legend-2 баг түрүүлэн алтан медал, аваргын цомын эзэд болж 8,000,000 сая төгрөгийн шагналыг хүртлээ.

Тэмцээний дүнг танилцуулбал:

  • 1-р байр: Legend-2
  • 2-р байр: Арвис
  • 3-р байр: Ард багууд эзэлсэн бөгөөд Шилдэг тоглогчоор Legend-2 багийн довтлогч Б.Өлзийбаяр, Алтан шаахай буюу хамгийн олон гоолдсон тоглогчоор Ард багийн довтлогч Б.Амарсанаа, Алтан бээлийн эзнээр Арвис багийн хаалгач Л.Банзрагч нар тодорлоо.

Хөлбөмбөгийн хөгжлийг дэмжигч Tiger брэндээс Tiger Street Football тэмцээнийг энэ жил дахин зохион явуулж хэрэглэгчиддээ бэлэг барьж буйдаа баяртай байгаа бөгөөд цаашид шинэлэг, сонирхолтой бэлгүүдийг хэрэглэгчиддээ хүргэсээр байх болно.  

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.