Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО МЭДЭЭ: Монгол III сургууль ирэх сарын 7-нд сурагчдаа хүлээж авна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 8 сарын 25
iKon.MN

Монгол Улсын анхны бага сургууль болох Монгол III сургуулийн байрыг шинэчилэх зорилгоор өнгөрсөн 2013 онд нураасан билээ. Тэгвэл хоёр жилийн хугацаанд барьсан сургуулийн шинэ барилгын явц өнөөдөр 95 хувьтай байна.

Тус сургуулийн захиргаанаас мэдэгдэж буйгаар сурагчдаа ирэх есдүгээр сарын 7-нд хүлээж авахаар бэлтгэл ажлаа базаажээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 31-нээс ирэх сарын 6-ны хооронд сургуулийн дотоод тохижилтын ажлыг гүйцэтгэж дуусах аж.

Монгол III сургуульд өмнө нь 2,300 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг байсан бол шинэ сургуулийн барилга ашиглалтад орсноор хоёр ээлжээр хичээллэдэг болох нь. 

Шинээр ашиглалтад орж буй уг барилгыг олон улсын жишигт нийцсэн стандартаар барьсан бөгөөд номын сан, интернэт танхим, хөгжмийн танхим, бялдаржуулалтын танхим зэргийг багтаажээ. 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14