Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Алдрын хүндэтгэл"-ийг хүлээх гавъяатай СОЁЛ-ЭРДЭНЭ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 7 сарын 31
iKon.MN

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлаг “Алдрын од” - оор шагнуулсан баярт үйл явдалд зориулж “Алдрын хүндэтгэл” рок, поп оддын амьд тоглолтыг Чингисийн талбайд өчигдөр зохион байгууллаа.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд хорин хамтлаг, дуучин оролцож, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн эртний дуунуудаар үзэгчиддээ бэлэг барилаа. Тоглолтын төгсгөлд тус хамтлагт “Хонхны дуу” цомыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гардуулав.

Тэрээр цом гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Соёл-Эрдэнэ” хамтлагийн “Алдрын од”-ын самбарыг нээж өгч байх үед Соёлын төв өргөөний магнай дээр солонго татсан юм. Үүнийг тэнд байсан бүх хүн харсан. Солонго татаж байх үед тэнгэрийн орноос тус хамтлагийн ууган гишүүд болох Б.Баяр, Д.Галсанбат, Б.Нандинцэцэг, Д.Дамдинсүрэн, С.Цогтсайхан нар мэндэлсэн гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Би энэхүү солонго руу хараад зогсож байхдаа биднийг эрх чөлөө рүү хөтөлж чадсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхандаа хандаад Та нарынхаа итгэл найдварыг эвдээгүй шүү гэдгийг хэлсэн. Ингээд жил бүр энэхүү үйл ажиллагаануудыг уламжлал болгон зохион байгуулна гэдгийг дахин дахин хэлмээр байна” гэлээ.

 Уг арга хэмжээний Ерөнхий найруулагчаар “Нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ – ын дарга Р.Мөнхсайхан, Ерөнхий продюсероор нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү ажиллалаа.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn


 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23

Зураг
24

Зураг
25

Зураг
26

Зураг
27

Зураг
28

Зураг
29

Зураг
30

Зураг
31

Зураг
32

Зураг
33

Зураг
34

Зураг
35

Зураг
36

Зураг
37

Зураг
38

Зураг
39