Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО МЭДЭЭ: Монголын тамирчид хоёр дахь өдрийн тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ

ikon.mn
2015 оны 7 сарын 4
iKon.MN

“Чингис хаан” Гран при тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдөр эмэгтэй 63, 70, эрэгтэй 73, 81 кг-ын жингийнхэн хүч үзэж, медалиа гардав.

Манай улсын хувьд,

ЭМЭГТЭЙ:

63 кг:

  • Лондонгийн олимпийн шагналт V байр, Ази тивийн аварга Ц.Мөнхзаяа
  • 2015 оны улсын аварга, Челябинскийн ДАШТ-ий багийн мөнгөн медальт Ц.Цэрэннадмид
  • 2015 оны улсын аваргын хүрэл медальт, Хонконгийн олон улсын тэмцээний хүрэл медальт Ш.Ганчимэг
  • Залуучуудын улсын аваргын хүрэл медальт Б.Баасанжаргал

70 кг:

  • 2015 оны УАШТ -78кг-д алтан медаль хүртсэн Ц.Батцэцэг
  • Азийн хүүхдийн V наадмын хүрэл медальт Б.Хонгорзул
  • Залуучуудын ААШТ-ий мөнгө, хүрэл медальт, 2015 оны улсын аваргын мөнгөн медальт М.Даваасүрэн
  • 2015 оны залуучуудын улсын аварга Б..Хулан

ЭРЭГТЭЙ:

73 кг:

  • Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар
  • Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир
  • Азийн наадмын мөнгөн медальт, Чиндао, Абу Дабигийн Гранпригийн хүрэл медальт Г.Одбаяр
  • Мастерс тэмцээний хошой алтан медальт С.Мияарагчаа

81 кг:

  • Азийн аваргын хүрэл медальт, "Чингис хаан" Гранпри хошой мөнгөн медальт О.Ууганбаатар
  • Азийн наадмын хүрэл медальт, Чежү, Тбилисигийн Гранпригийн хүрэл медальт Н.Дагвасүрэн
  • Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Б.Бат-Эрдэнэ
  • 2015 оны улсын аваргын хүрэл медальт Н.Баатархүү зэрэг 16 тамирчин дэвжээнд гарсан юм.

ӨНӨӨДӨР МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН ТАМИРЧИД:

АЛТ: Ц.Цэрэннадмид

МӨНГӨ: С.Ням-Очир

ХҮРЭЛ: Г.Одбаяр, Н.Дагвасүрэн

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15