Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Балбын 14,000 өрхөд хүнсний тусламж шаардлагатай байна

ikon.mn
2015 оны 7 сарын 3
iKon.MN

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг зургаадугаар сарын 1-нээс 30-ныг хүртэл Балбын газар хөдлөлтөд өртөгсдөд туслах хандивын аяныг орон даяар өрнүүлжээ. Энэ аянд МУЗН-ийн Дунд шатны хороод, дэмжигч байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс идэвхтэй оролцож нийт 40,647,472 төгрөгийн (20,000 швейцарь франк) мөнгөн хандивыг цуглуулсан байна.

ОУУЗУХСНХ, Балбын Улаан загалмай Нийгэмлэгийн мэдээлснээр, цаашид 14,000 өрхөд хүнсний тусламж, 200,000 хүнд онцгой байдлын үеийн хоргодох байрны иж бүрдлийн тусламж, 100,000 өрхөд ус нэвтэрдэггүй хоргодох байр, 300,000 хүнд хүнсний бус тусламжийн бараа, 200,000 хүнд бэлэн мөнгө, 40,000 хүнд эрүүл мэндийн болон халамжийн үйлчилгээ, 200,000 хүнд цэвэр ус, ариун цэврийн чиглэлээр сургалт, сурталчилгааны ажиллагаа зохион байгуулах шаардлагатай байна.

Эх сурвалж: МУЗН