Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр дахин бага зардлаар ҮР шилжүүлэн суулгах боломжтой боллоо

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 6 сарын 23
www.ikon.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы санаачилан байгуулсан "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн нээлт өнөөдөр боллоо. 

АШУҮИС-ийн бааз дээр түшиглэн байгуулсан энэхүү төв нь Япон улсын эмч, мэргэжилтэн, техник технологи дээр тулгуурлсан гэдгээрээ онцлог аж. 

"Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн ерөнхий захирал Э.Бадар-Ууганаас зарим зүйлийг тодрууллаа.

-Үр шилжүүлэн суулгах төв байгуулах санааг нэлээд олон жил тээсэн гэж дуулсан. Чухам яагаад энэ төвийг байгуулах болов?

-Зургаан жил бодож, төлөвлөж байж өнөөдөр энэ төвийг нээлээ. Анх 2008 онд олимпийн аварга болчихоод эх орондоо хэрэгтэй юу хийх вэ гэж нэлээд бодсон. Ингэж байтал 2009 онд Д.Дагвадорж аварга маань Японд урьсанаар энэ санаа орж ирсэн дээ.

-Үр шилжүүлэн суулгах төв хэдий хэмжээний өртөгөөр боссон бэ?

-Энэ төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж нэлээд үнэтэй юм билээ. Иймд Япон талын “Kato Ladies Clinic” эмнэлгийнхэн зарим тоног төхөөрөмжийг бэлэглэж, тодорхой хэмжээний хөрөнгийг хувиасаа гаргасан. Эмнэлгийн байрны хувьд АШУҮИС-ийн  Сувилахуйн сургуулийн /III эмнэлгийн хойно/ баазад түшиглэж байгууллаа.

-Эмч, мэргэжилтнүүдийн хувьд?

-Япон мэргэжилтнүүд ажиллахаас гадна манай монгол эмч нар ч ажиллах болно. Бид бүх боловсон хүчнээ Японд мэргэшүүлсэн гэсэн юм.

Харин "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ эрхэлсэн захирал Э.Одхүүгийн хэлж буйгаар тус төв жилдээ 300-500 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд үнэ өртөгийн хувьд гадаадад үр шилжүүлэн суулгаснаас даруй хоёр дахин бага буюу 6-9 сая төгрөг юм байна.

Дашрамд дурдахад, манай улсад үр шилжүүлэн суулгах шаардлагатай 7,000 орчим гэр бүл байгаа аж. Харин үргүйдлийн шалтгааны хувьд маш олон шалтгаан нөлөөлдөг байна. Тухайлбал, хувь хүнээс, бие мах бодиос, нийгмээс ихээхэн шалтгаалдаг аж. 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9