Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хойд Солонгосын ажилчин бүсгүйчүүд

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 5 сарын 27
iKon.MN

Хойд Солонгос одоо болтол дэлхийн хамгийн хаалттай “бүс” хэвээр байна. Гэсэн хэдий ч барууны зурагчид тэдний өдөр тутмын амьдралын зах зухаас гэрэл зургийн дурандаа буулгаж чаддаг.

Reuters агентлагийнхан Хойд Солонгосын нийслэл, үйлдвэр, эдийн засгийн онцгой бүсүүдэд ажилладаг эмэгтэйчүүдийн зургийг нийтэлжээ. 


 

Зураг
1
Пхеньян дахь Ким Жон Сук торгоны үйлдвэрт ажиллаж буй эмэгтэй. 2012 он.

Зураг
2
Мангёнбён аяллын хөлгийн ажилтнууд. 2011 он.

Зураг
3
Хойд Солонгосын Каесон аж үйлдвэрийн бүсэд орших Хамтарсан Аж Үйлдвэрийн Банканд ажилладаг эмэгтэй. 2013 он.

Зураг
4
Хамтарсан аж үйлдвэрийн бүсэд орших үйлдвэрт ажиллаж буй эмэгтэйчүүд. 2013 он.

Зураг
5
Хөгжмийн хамтлагийн гишүүд тоглолт болохын өмнө бөмбөрөө шалгаж буй нь. 2012 он.

Зураг
6
Маунт Кумган зочид буудлын үйлчлэгч эмэгтэй. 2011 он.

Зураг
7
Хар салхи, үерийн улмаас сүйдсэн талбайгаас эрдэнэшиш бэлтгэсэн эмэгтэйчүүд. Тэд энэхүү эрдэнэшишийг өнчин хүүхдүүдэд өгөх юм. 2011 он.

Зураг
8
Пхеньяны дэлгүүрийн худалдагч бүсгүй гудамжинд алхаж яваа нь. 2013 он.

Зураг
9
Даедонган дахь Жимсний талбайн ойролцоох жүүсний үйлдвэрийн шугаманд ажиллаж буй эмэгтэйчүүд. Энд 125 га талбайд алимны мод ургадаг. 2012 он.

Зураг
10
Түүхт дайны 60 жилийн ойн баяраар хүндэт зочдын суух ширээ, сандлыг янзалж буй эмэгтэйчүүд. 2013 он.

Зураг
11
Ражин боомтын загасчны завин дээр амарч буй бүсгүйчүүд. Хойд Пхеньян дахь эдийн засгийн онцгой бүс Расон хот. 2011 он.

Зураг
12
Расон хотын нэгэн зочид буудлын хүлээлгийн танхимд дэлхийн газрын зураг байх бөгөөд Солонгосын хойгийг тод улаанаар онцолжээ. 2011 он.

Зураг
13
Расон хотын төвд байрлах бэлэг дурсгалын дэлгүүрт ажиллаж буй эмэгтэй. 2011 он.

Зураг
14
Air Koryo-ийн Пхеньянаас Бээжин руу нисдэг онгоцны үйлчлэгч эмэгтэй.

Зураг
15
Хойд Солонгосын эдийн засгийн онцгой бүс Расон хотын дэлгүүрт. 2011 он.

Зураг
16
Пхеньян дахь 125 га газарт ургах алимны моднуудын дунд инээмсэглэн зогсож буй эмэгтэй. 2012 он.

Зураг
17
Пхеньяны төв зам дээр зогсож буй эмэгтэй замын цагдаа. 2007 он.

Зураг
18
Ялу голын орчим харуулд зогсож буй цэрэг бүсгүй. 2014 он.

Зураг
19
Дандонд байрлах хөлбөмбөгийн гутал үйлдвэрлэдэг үйлдвэрт ажиллаж буй оёдолчин эмэгтэй. 2012 он.

Зураг
20
Пхеньяны гал тэрэгний буудлын ажилтан бүсгүй. 2007 он.