Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: National Geographic Traveler-ын шилдэг хөргүүд

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 5 сарын 22
iKon.MN

National Geographic аяллын шилдэг гэрэл зураг шалгаруулах тэмцээнээ явуулж байна. Нийт дөрвөн төрлөөр шалгаруулдаг тус тэмцээний хамгийн сонирхолтой төрөл нь хөрөг зураг юм.

Өнгөрсөн жилд л гэхэд энэ тэмцээнд оролцох 18 мянган зураг National Geographic-ийн багийнханд ирсэн байдаг. Энэ жилийн уралдаанд бүтээлээ явуулж болох сүүлийн хугацаа зургаадугаар сарын 20 юм байна. 

Ингээд хөрөг зургийн төрлийн сонирхолтой бүтээлүүдээс толилуулъя. Хэрэв та бүтээлээ явуулахыг хүсвэл ЭНД дарна уу. 

 

Эх сурвалж: BusinessInsider

Зураг
1
Мьянмарын Ше Ян Pyay хийдийн залуу лам. Хийд 1800-аад онд баригдсан бөгөөд шигтгэмэл, алтан чимэглэлээр баян юм.

Зураг
2
Энэхүү зургийг Этиопын Каро тосгонд авчээ. Карочууд биен дээр зураг зурахдаа гарамгай бөгөөд их авъяастай байдаг юм байна.

Зураг
3
Монгол гэрийн гадаа ээжийгээ хувцас угаахад тусалж буй бяцхан охин.

Зураг
4
Хойд Энэтхэг болон Мьянмарт байдаг Коняк овгийн хүн. Энэ овгийнхон биеэ янз бүрийн шивээсээр бүрхсэн байдаг бөгөөд нүүр хэсэг дээрх шивээсийг дайсныхаа толгойг авсны бэлгэдэл болгодог ажээ.

Зураг
5
Энэтхэгийн Агори хүмүүсийн нэг. Цогцос иддэг гэдгээрээ алдартай. Ингэснээрээ байгалиас ер бусын их хүч авдаг хэмээн итгэдэг. Агоричууд биеэ ихэвчлэн ийм олон өнгөөр буддаг байна.

Зураг
6
40 орчим метрийн өндөр хадан дээр бясалгаж буй Кени эмэгтэй.

Зураг
7
Жил бүр Энэтхэгийн Каварипаттинамын жижиг тосгоныхон Ангалламман наадам тэмдэглэдэг. Энэ баярын үеэр зарим хүмүүс нүүрэндээ цэгэн зураг зурдаг байна.

Зураг
8
Энэтхэгийн дөрвөн сая орчим эмэгтэйчүүд оролцдог Аттукаал Понкала наадам. Энэ үеэр эмэгтэйчүүд хамтдаа залбирал үйлдэж, амттай хоол хийдэг байна.

Зураг
9
Этиопын Омо тосгоны эмэгтэй хүүгийнхээ хамт голын эрэг ширтэн зогсож буй нь.

Зураг
10
Тринидад ба Тобаго багт наадмын үеэр олон хүн шургааг модон дээр бүжиглэж байна.