Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Замын цагдаа даатгалгүй жолоочийг 192,000₮-р торгох эрхтэй юу?

ikon.mn
2015 оны 5 сарын 27
iKon.MN

Сүүлийн жилүүдэд Монгол улсад автотээврийн хэрэгсэл болон жолоочийн тоо жилээс жилд өсөхийн хэрээр замын хөдөлгөөний нягтрал нэмэгдэж, зам тээврийн ослын тоо, иргэдэд учрах хохирлын хэмжээ нэмэгдсээр байна.

2010-2014 оны жилийн эцсийн байдлаарх автомашины болон зам тээврийн ослын тоо

 

Авто машины тоо болон зам тээврийн осол жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах зорилготойгоор жолоочийн даатгалын тухай хууль 2011 онд батлагдсан.

 

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай (ЖХАЖД)

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэдэг нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ЭД ХӨРӨНГӨНД учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой даатгал юм.

  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.2-т заасны дагуу тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно.
  • Жолоочийн хариуцлагын албан журмын болон мэргэшсэн жолоочийн даатгалаа хийлгээгүй зам тээврийн хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Жолоочийн даатгалын тухай хуулийн 28.1.1-д заасны дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоочийн даатгалд даатгуулах хүртэл тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-д байлгаж, зардлыг буруутай этгээдээр төлүүлэх зэрэг захиргааны арга хэмжээ авдаг байгаа.

Өөрөөр хэлбэл ЖХАЖДаатгалгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд

192,000₮ -өөр торгоно + Автомашиныг журмын хашаанд байлгасны төлбөр төлнө

Та даатгуулах хүртлээ автомашинаа хэд хоног журмын хашаанд байлгана тэр хэмжээгээр таны төлөх мөнгөн дүн өснө.  

 

Хэн даатгуулах ёстой вэ? 

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр заавал даатгуулна.
  2. Мэргэшсэн жолооч болон "С", "D" ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран заавал даатгуулна.

 

Тээврийн хэрэгслийн даатгалын тухай

Уг даатгал өөрийн тээврийн хэрэгсэлд гэнэтийн эрсдэл учрахад үүсэх санхүүгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилготой САЙН ДУРЫН ДААТГАЛ юм.

 

 

“ЭРСДЭЛИЙН ШИЙДЭЛ” КОМПАНИЙН ТУХАЙ

 

Тус компани нь 2012 онд Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрөл авсан бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниудын Тээврийн хэрэгсэл, Жолоочийн хариуцлага, Хөрөнгө, Гэнэтийн осол, Эрүүл мэнд гэх мэт даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг нэг цэгээс харьцуулалт хийн даатгалын үйлчилгээ болон даатгалын компаниа сонгон даатгуулах нөхцөл боломжоор ханган ажиллаж байна.

“Эрсдэлийн Шийдэл” ХХК нь харилцагч бүрийн даатгалын зөвлөгч нь байж, тэдний даатгалын мэдлэгийг улам өргөжүүлж ажил, амьдралд нь үргэлж чухал түнш нь байхыг эрмэлзэн ажилладаг. Бид даатгалын байгууллага болон иргэд, аж ахуй нэгжийг холбон, тэдгээрийн эрх ашгийг хамгаалан ажиллахыг зорилгоо болгон ажиллаж байна.

Мөн даатгуулагчдад эрсдэл учирсан тохиолдолд түүнийг нөхөн төлүүлэх, нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлттэй холбоотой зөвлөгөө, хохирлын зуучлал зэрэг бүхий л үйлчилгээг цогцоор нь үзүүлж даатгуулагчийн эрх ашгийг хамгаалан ажилладаг юм.

 

Улаанбаатар хотод ЭРСДЭЛИЙН ШИЙДЭЛ компаниар дамжуулах боломжтой даатгалын компаниуд:

 

“Эрсдэлийн Шийдэл” ХХК нь 2014 оны байдлаар нийт зуучлалын зах зээлийн 36%-ийг дангаар эзэлж байгаа зах зээлд тэргүүлэгч зуучлалын компани юм.

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой. 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын салбарын 2014 оны санхүү, даатгалын үйл ажиллагааны танилцуулга

 

Хэрвээ та жолоочийн хариуцлагын албан журмын даатгал болон тээврийн хэрэгслийн даатгалаа хийлгэж амжаагүй бол бид таны даатгалыг дуудлагаар хийж хүргэж өгөх боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.