Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Анх удаа Монгол хүн оролцсон Хойд Туйлын НОХОЙ ЧАРГАНЫ АЯЛЛААС…

Ч.Болортуяа
2015 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

2014 оны арваннэгдүгээр сард Фэйсбүүкээр олон улсын Fjällräven Polar аялалд оролцогчдыг шалгаруулах санал цуглуулах уралдаан болсныг хүмүүс санаж байгаа байх.

Олон улсын хэмжээнд болсон санал цуглуулах тус уралдаанд хамгийн өндөр оноо авсан хүмүүс  Fjällräven Polar буюу Хойд Туйлд болох нохой чарганы олон улсын багт орох учиртай байлаа. 

Санал цуглуулах уралдаанд орон орны 1121 хүн оролцсон ба энэхүү адал явдалт уралдааны талаарх мэдээллийг Монголчууд Э.Цэрэндoлгoрooр дамжин мэдэж авсан билээ.

Нэр заасан улс орон болгоноос ганц л хүн хамгийн өндөр оноогоор ялагч болон оролцох бөгөөд Монгол Улс “Бусад орон” гэх ангилалд орж энэ хэсэг нь нэлээд өрсөлдөөнтэй болсныг уншигч та санаж байгаа байх.

“Бусад орон” гэх ангилалд 180 сая хүн амтай Пакистаны Мойн Хаан 20 хоногийн турш түрүүлж явсан ба тэмцээн зарлагдсан дунд үеэс хойш буюу 16 дахь өдрөөс гэнэт орж ирсэн Э.Цэрэндoлгoр шалгаруулалтыг ихэд өрсөлдөөнтэй болгосон юм. Сүүлийн хоногт энэ тэмцээн асар өрсөлдөөнтэй болж 48,586 монголчуудын саналаар Э.Цэрэндoлгoр уралдааны ялагч болсон билээ. Дашрамд хэлэхэд, Өрсөлдөгч болох Пакистаны Мойн Хаан энэ сард Монголд ирэх ба Turkish Airlines хоёр өрсөлдөгчид Монгол болон Пакистан руу нисэх билетийг шагнал болгон өгсөн байна. Э.Цэрэндoлгoр ирэх аравдугаар сард Пакистанд моторт дугуйтай аялал хийхээр төлөвлөжээ.

Fjällräven Polar 14 дэх жилдээ зохиогдож буй өвлийн том аялал юм. Хойд туйлын бүсэд болдог энэ аялал Норвегиэс эхлэн Шведэд өндөрлөдөг таван өдрийн 300 км нохойн чаргатай аялал юм.

Энэхүү аялалын түүхэнд анх удаа Монгол хүн оролцсон ба хамгийн их санал авсан гэдгээрээ тэмдэглэгдэж байна.   

“Fjällräven Polar 2015”- д Америк, Англи, Дани, Нидерланд, Бельги, Норвеги, Унгар, Финланд, Швед, Польш, Монгол, Тайвань, Солонгос зэрэг улсаас оролцсон ба Тайвань, Солонгосоос тухайн улсдаа нэртэй блогч, гэрэл зурагчид уригдан оролцсон байлаа. 

Насаар авч үзвэл хамгийн залуу оролцогч 19 настай ба 80 хувь нь 30 наснаас доош залуус байжээ.

Аялалд 28 хүн оролцсон ба тэдний найм нь эмэгтэй байв. Энэ аялалд 210 хаски нохой, 13 цасны скүтер, Шведийн Үндэсний Телевизийн зургаан хүнтэй баг, өдөр тутам онлайн мэдээлэл өгөх хоёр зураглаач, аяллыг баримтжуулсан зурагчин, зохион байгуулагч дөрөв, чарганы хөтөч долоон хүн гээд нийт 58 хүн оролцсон томоохон аялал болжээ.

Оролцогчид туйлын хүйтэнд нохой чаргаар аялаад зогсохгүй өөрсдөө нохойгoo маллаж, хөлөглөж, тордохын зэрэгцээ майхнаа өөрсдөө босгох, цас малтан оромж хийн yнтах,  xаpзанд орох, чүдэнзгүй гал гарган хоол цайгаа хийх зэрэг олон сорилтыг давсан байна.

"Барианд орох чухал ба хүн болгон ч бас чаддаггүй юм байна" хэмээн Э.Цэрэндoлгoр ярьж байв. Энэхүү аялал нь оролцогчид хоорондоо уралдах гэхээсээ илүү гараанаас гараад бариандаа амжилттай орох нь хамгийн чухал аж. 300 км-ийн аяллыг туулахын тулд оролцогчид сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд асар их бэлтгэлтэй байж оролцох шаардлагатай байдаг байна. Тиймээс ч аяллын дундаас шантрах, сэтгэл санааны хүнд байдалд ордог оролцогчид байдаг аж. Э.Цэрэндолгорын хувьд амжилттай барианд орж чадсан байна. Шведийн Үндэсний Телевиз Монгол оролцогчийн тухай нэвтрүүлэг хийсэн ба удахгүй Шведэд Монгол бүсгүйн тухай гарах юм байна.

Аяллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой. 

Энэхүү адал явдалт сонирхолтой аяллын гэрэл зургуудыг зурагчин ХАКАН ВАЙК болон Э.Цэрэндолгорын хувийн архиваас ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ЗӨВШӨӨРӨЛТЭЙГЭЭР та бүхэндээ хуваалцаж байна.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23

Зураг
24

Зураг
25

Зураг
26

Зураг
27

Зураг
28

Зураг
29

Зураг
30

Зураг
31

Зураг
32

Зураг
33

Зураг
34

Зураг
35

Зураг
36

Зураг
37

Зураг
38

Зураг
39

Зураг
40

Зураг
41

Зураг
42

Зураг
43

Зураг
44

Зураг
45

Зураг
46

Зураг
47

Зураг
48

Зураг
49