Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Бүсгүйн мэлмийд...

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN

Монгол Улсад гэрэл зураг, дуу дүрсний алба үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож буй. Уг түүхэн ойд зориулж Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооноос эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнг нээлээ.

iKon.mn сайтын сэтгүүлч Д.Эрдэнэцэцэг

Үзэсгэлэнд үе үеийн төлөөлөл болсон 13 эмэгтэй гэрэл зурагчны тус бүр зургаан зураг тавигдсан бөгөөд iKon.mn сайтын сэтгүүлч Д.Эрдэнэцэцэгийн “Охин үр”, “Үл таних таталцал”, “Авьяасыг харамгүй хайрласан юм”, “Орь залуухан”, “Венийн вальсаар амьсгалсан хотын нэг өдөр”, “Дуу амилах тэр мөч” зургууд дэлгэгдээд байна. 

“Бүсгүйн мэлмий” үзэсгэлэнгийн үеэр iKon.mn сайтын сэтгүүлч Д.Эрдэнэцэцэг Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Хөдөөгийн ардын ахуй амьдрал, соёл урлаг, спорт, зан заншил, хүүхэд, бүсгүй хүний гоо үзэмжийг  өнөөдрийн үзэсгэлэнд дэлгэгдсэн үе үеийн бүтээлүүд өгүүлж байна.

Ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид

Үзэсгэлэнд оролцож буй хамгийн ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид “Миний бие 52 жил гэрэл зураг авчээ. Сонин, сэтгүүлийн газарт сурвалжлагч мэргэжлээр 1970-аад оны сүүл үеэс ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

50 гаруй жилийн хугацаанд ойролцоогоор 20-оод мянган гэрэл зураг авсан байх. Тэднээс өнөөдрийн үзэсгэлэнд 1970-аад оны үед авсан, монгол ахуйг харуулсан зургуудаас голчлон тавьсан байна” хэмээн ярилаа.

Үзэсгэлэнд Ц.Нина, Б.Улятайхүү, Д.Цэрэннадмид, Х.Хашиймаа, С.Туяа, Т.Чимгээ, Ф.Бадамханд, Ж.Үермаа, Г.Эрдэнэтуяа, Ш.Отгонжаргал, Д.Бямбадорж, Л.Номингэрэл, Д.Эрдэнэцэцэг нарын гэрэл зургууд дэлгэгдээд байгаа бөгөөд энэ сарын 26-ны өдрийг хүртэл “Blue Moon” арт галерейд үргэлжлэх юм.  

Гэрэл зурагт хайртай, дур сонирхолтой уншигч таныг саатан тухлахыг урьж байна.

Гэрэл зургийг Г.Өнөболд /Mpa.mn/

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18