Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хараагүй, гаргүй хүмүүс 10,000 мод тарьжээ. Гэтэл бид?

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN

Хятадын хойд хэсгийн Шижязуанг хотын ойр орших Ели тосгоны хоёр найз хамтарч мод тарьдаг. Жиа Хайшагийн хоёр нүд хараагүй бол түүний найз Жиа Венчи хоёр гаргүй.

Хоёр найз орон нутгийн захиргаанаас 7.5 акр газар түрээсэлж аван, жил бүр 1,000 мод тарьсаар 10 жил болж байгаа гэнэ.

Мод тарих нь тэдэнд орлого оруулж, амьжиргааны эх үүсвэр болдог аж. Мөн тэд энэ бүх зүтгэл нь ирээдүй хойч үеийнхний амьдрах таатай орчин болно гэж найддаг гэнэ.

Орон нутгийн захиргаа ч хоёр найзыг дэмжиж, үнэгүй орон байраар хангажээ.

Хэдийгээр эрүүл саруул хүмүүсээс дутуу ч гэсэн утга учиртай амьдрахын үлгэр жишээ болсон хүмүүс юм.

 

Эх сурвалж: Mashable

 

Зураг
1
Ажилдаа гарч буй найз хоёр

Зураг
2
Гаргүй нь хараагүйгээ хөтөлж явдаг

Зураг
3
Хараагүй нь мод руу авирч мод мөчирлөхөд гаргүй нь дороос нь чиглүүлж өгдөг

Зураг
4
Гаргүй ч гэсэн хөлөөрөө тусалдаг

Зураг
5
Найзыгаа голоор үүрч гаргадаг

Зураг
6
Дэм дэмэндээ...

Зураг
7
Багаж зэвсгийг нь ойртуулах чадвартай

Зураг
8
Өдрийн хоолоо идэж байгаа найзууд

Зураг
9
Модонд авирахад нь чадлаараа тусалдаг

Зураг
10
Тэд ингэж ажилласаар 10 жилийг үджээ