Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын дундаж наслалт 21 жилийн дотор 6.3 жилээр нэмэгджээ

ikon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN

Хүний хөгжлийн индексийн үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох хүн амын дундаж наслалтаар Монгол улс дунд зэргийн хөгжилтэй орны тоонд ордог байна.

ҮСХ-ноос хамгийн сүүлд буюу 2013 онд гаргасан тооцооллоор манай улсын хүн амын дундаж наслалт 69.1, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75, эрчүүдийн  дундаж наслалт 65.4 байна.

Манай улс анх 1992 оноос эхлэн хүн амын дундаж наслалтыг тооцож гаргасан байдаг. Тус онд манай улсын хүн амын дундаж наслалт 62.8 байсан бөгөөд 2013 он хүртэлх 21 жилийн хугацаанд дундаж наслалт 6.3 жилээр нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

Энэхүү дүрслэлийг десктоп компьютероор үзэхэд тохиромжтой. График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2013 онд гаргасан судалгаагаар эрэгтэй хүмүүсийн дундаж наслалтын үзүүлэлтээр Исланд улс 81.2 насжилтаар нэгдүгээрт орсон бол, Швейцарь улсын эрчүүд 80.7 насжилтаар 2-р байр, Австрали улсын эрчүүд 80.5 насжилтаар 3-р байранд орсон байна. Харин эмэгтэйчүүдийн дундаж наслалтын үзүүлэлтээр Япон улс 87 насжилтаар нэгдүгээрт орсон бол, Испани улс, Швейцарь улс, Сингапур улсуудын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 85.1 болж удаах байранд оржээ.

 Дундаж наслалтаараа тэргүүлэгч хөгжингүй орны иргэд чанартай хоол хүнс хэрэглэхийн зэрэгцээ, амьдралын зөв хэвшлийг баримталж, эрүүл мэндийн өндөр түвшний тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч чаддаг нь урт наслах үндэс болдог. Харин энэхүү урт наслах амьдарлын хэв маягт өндөр орлого бүхий хуримтлалаас бүрдсэн санхүүгийн тогтвортой, баталгаатай байдал чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Тухайлбал тэтгэвэрийн хуримтлал, эрүүл мэнд, амь насны даатгалын үйлчилгээний тогтолцоо боловсронгүй хөгжсөн орнуудад иргэд нь ахмад насны тэтгэвэрт гарсан үедээ нийгмийн халамж болон үр хүүхдээсээ санхүүгийн хамааралгүй элбэг хангалуун амьдарч байна. Манай улсын хувьд тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн үйлчилгээг төрөөс голчлон үзүүлдэг нь иргэд тэтгэвэрийн насандаа санхүүгийн гачигдалтай нүүр тулж амьдарлын баталгаа доройтдох шалтгааны нэг болж байна.

Гэсэн ч сүүлийн жилүүдэд хувь хүн тэтгэврийн хуримтлалын даатгалд хамрагдаж, төрөөс тогтоосон тэтгэвэр бус харин өөрийн хуримтлуулсан тэтгэвэрийн хуримтлалын хэмжээгээр хөгжингүй орны иргэд шиг ахмад насандаа санхүүгийн гачигдалгүй амьдрах боломж бололцоо нэмэгдсээр байгаа юм.

Мэдээлэл боловсруулсан: East Maven