Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

ТТ төслийн хөрөнгө оруулалтын ҮРЖҮҮЛЭГЧ нөлөө 30 жилийн хугацаанд $94 тэрбум

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

"Таван Толгой" төсөлтэй холбоотойгоор даваа гаригт Монгол Улсын сайд М.Энхсайхан "ТТ төслийн хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө 30 жилийн хугацаанд 94 тэрбум ам.доллар байна. Энэ төсөл эдийн засгийн үр ашигтай гэдэг нь тодорхой. Хамгийн гол нь хэлэлцээрээр эмзэг асуудлуудыг шийдэх тохироогоо олох ёстой. Тиймээс энэ долоо хоногийн хэлэлцээр онцгой үүрэгтэй гэдгийг хэлмээр байна" гэж мэдэгдсэн билээ. 

Үүнээс үүдэлтэй "үржүүлэгч" гэж чухам ямар утгыг илэрхийлж байгаа нь сонирхол татаад байсан юм. 

Энэ талаар М.Энхсайхан өөрийн фэйсбүүк хуудаснаа "Investment multiplier" буюу Хөрөнгө оруулалтын Үржүүлэгч нөлөөний тухай бичсэн байна.

Тэрбээр:

"ДНБ-ий нэг хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт эдийн засгийг хэдэн хувиар өсгөх вэ гэдэг үзүүлэлтээр Хөрөнгө оруулалтын өгөөжийг улс орнууд хэмждэг.  Зураг дээр G20 гэгдэх орнуудын хөрөнгө оруулалтын гурван жилийн дараах үржүүлэгч нөлөөг S&P компани хэрхэн тодорхойлсныг харуулав. 

 

Монгол Улс хөгжье гэвэл бид G20-той адилхан нэг л "бизнесийн хэл"-тэй байх хэрэгтэй юм. Энэ үзүүлэлт хөгжингүй орнуудад бага, хөгжиж буй орнуудад өндөр байдаг аж. Зарим хүний хувьд шинэ ойлголт болох байх. Монголд энэхүү үзүүлэлтийг 2,1 гэж S&P тодорхойлжээ.

ТТ төслийг 30 жилийн хугацаагаар нь тооцож үзвэл үржүүлэгч нөлөө нь хамгийн багадаа 94 тэрбум долларт хүрэхээр байгаа юм. Монгол Улсын өнөөдрийн ДНБ 10 тэрбум доллар гэж үзвэл ТТ мега төслийн нөлөө асар их. Үүний цаана мега төслийг дагалдах бизнес дээр олон зуун үндэсний компани ажиллаж, олон мянган хүн ажилтай, амьдралтай болно гэсэн үг.

Ойрхон харж олох мөнгөнөөс, холыг харсан хөгжил нь дээр"  гэж бичжээ.

Тавантолгой төслийн хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө 30 жилийн хугацаанд $94 тэрбум байна гэсэн тооцооллыг зургаар илэрхийлэх нь: