Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

National Geographic: 2014 оны ШИЛДЭГ гэрэл зургууд

Б.УЧРАЛ, iKon.mn
2014 оны 12 сарын 20
iKon.MN

National Geographic-аас энэ оны шилдэг гэрэл зургуудаа шалгаруулжээ. Энэ оны шилдэг гэрэл зургаар Бриан Ений “Харанхуйд гэрэлтэх цэг” бүтээл шалгарсан байна. Энэхүү зургийг Хонг Конгд авчээ. 

National Geographic-ийн шилдэг гэрэл зургийн уралдаанд 150 орны 9000 орчим бүтээл ирснээс эдгээрийг шалгаруулжээ. Уралдааны шилдэг зургууд тус сэтгүүлд хэвлэгдэх юм байна. 

Эх сурвалж: Mashable

 

Зураг
1
Сүүлийн арван жилд бий болсон ухаалаг утас, нийгмийн сүлжээний үсрэнгүй хөгжил хүн төрөлхтний амьдралыг огт өөр болгосон. Зурагт харагдаж буй бүсгүй хэдийгээр дүүрэн хүнтэй галт тэргэнд зогсож байгаа ч утаснаас нь гэрэл гарч түүний оюун санаа энд бус өөр ертөнцөд буюу интернэтийн асар өргөн сүлжээнд байгаа нь харагдаж байна. Хонг Конг. /Гэрэл зургийг Brian Yen/

Зураг
2
Зэрлэг үхрийн үсрэлт. Танзани дахь хойд Серенгетийн Мара гол. /Гэрэл зургийг Nicole Cambre/

Зураг
3
Цонхон дээрх цангаар урласан бүтээл. Эстони. /Гэрэл зургийг Maie Kirnmann/

Зураг
4
Унгарын Будапешт хотод орших Термал спад өвлийн цагт хамгийн сайхан уур амьсгал бий болдог ажээ. /Гэрэл зургийг Triston Yeo/

Зураг
5
Нисэж буй богино чихт шар шувуу. Хойд зүгийн эдгээр шар шувуунууд талд ан хийдэг бөгөөд заримдаа өөр шар шувуунуудын олзыг булаах нь бий. /Гэрэл зургийг Henrik Nilsson/

Зураг
6
Лондонгийн Ричмонд парк дахь халиун буга. /Гэрэл зургийг Prashant Meswani/

Зураг
7
Танзанийн Нгоронгоро хонхорт буй тахьнууд. Сөнөсөн галт уулаас үлдсэн хонхор бүхий тус газар дэлхий дээрх хамгийн томд тооцогддог. Энэ бүс нутагт тахь, гөрөөс, арслан, цөөвөр чоно хамгийн их байдаг ажээ. /Гэрэл зургийг Zik Teo/

Зураг
8
Насанд хүрсэн залуу барнууд тулалдаж байна. Гэхдээ энэхүү тулаан жинхэнэ биш юм. /Гэрэл зургийг Archina Singh/

Зураг
9
Тайландын Бангкок дахь нэгэн худалдааны төвд уйлаад хэвтэж буй бяцхан охин. /Гэрэл зургийг Adam Birkan/

Зураг
10
Сирийн дайны үеэр зэрэмдэг болсон хүүхдүүд. /Гэрэл зургийг Abdullah Alghajar/

Зураг
11
Хуванцар хайрцагт буй хүүхэлдэйтэйгээ ярьж буй бяцхан охин. Харанхуй өрөөнд туссан гэрэл нь зургийг үлгэрийн мэт болгожээ.

Зураг
12
Израйлийн сөнөсөн тэнгист биедээ эрдсээр баялаг, залуужуулдаг шавар түрхсэн хүмүүс.

Зураг
13
Энэтхэгийн Рамнамичуудын удирдагч. Түүний бие дээрх шивээснүүд нь Рам хааны нэр бөгөөд тэдний хувьд хамгийн хүндэтгэлтэй ханддаг хүн нь юм.

Зураг
14
Түүнийг орон дээрээ бодолд дарагдан сууж байх хойгуур эхнэр нь шашны үйлд зориулсан талх бэлдэж байна.

Зураг
15
Маями руу автомашинаар аялж буй залуучууд уулан дээр амарч буй нь. /Гэрэл зургийг Tyler G/

Зураг
16
Салхитай өдөр болсон далайн шуурганы дараа бөөгнөрсөн загаснуудын энэхүү зургийг хадан дээрээс авчээ. /Гэрэл зургийг Christian Miller/

Зураг
17
Сирийн Халидуяа дүүрэг дэхь нурсан байшингийн дээгүүр нисэж буй шувууд. /Гэрэл зургийг Sergey Ponomarev/

Зураг
18
Далайн салхи ирж байх үед. Турк. /Гэрэл зургийг Aytul Akbas/

Зураг
19
Токиогийн Шинагава буудал. /Гэрэл зургийг Peter Frank/