Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Пакистанд гурав хоногийн гашуудал зарлалаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2014 оны 12 сарын 17
iKon.MN

Талибаны алан хядагчид Пакистаны Пешавар хотын дунд сургуульд гурван удаа дараалж бөмбөг дэлбэлснээр 132 хүүхэд, есөн ажилтан амиа алдаж зуу гаруй хүн хүнд шархадсан хэрэг өчигдөр гарсан билээ.

Үүнтэй холбоотойгоор Пакистанд гурван хоног гашуудал зарлаж байгааг тус улсын Ерөнхий сайд Наваз Шариф мэдэгдлээ.

Сургууль руу Талибаны "Техрик-и-талибан Пакистан" бүлэглэлийн долоон этгээд нэвтэрсэн бөгөөд бүгд тэсрэх бөмбөг бүхий бүс зүүсэн байжээ. ​Тэд сургуулийн анги танхимуудаар явж тааралдсан багш, сурагчдыг буудан хороож байсан гэнэ. Алан хядах үйл ажиллагаа болох үеэр сургуульд нийт 500 орчим хүн байжээ.

Пешавар хотын энэхүү сургуульд алан хядах үйл ажиллагаа явуулах болсон гол шалтгаан нь сурагчдын эцэг эхчүүд цэргийн албан хаагчид байсантай холбоотой гэж албаныхан үзэж байна.

Мөн тус халдлагыг өнгөрсөн саруудад Пакистанаас Талибаны эсрэг явуулсан цэргийн үйл ажиллагааны хариу хэмээн шинжээчид таамаглаж байгаа юм.

Пакистанд болсон энэхүү үйл явдалтай холбоотогоор Нобелийн Энхтайвны шагналт Малала Юсуфзай гүн эмгэнэж байгаагаа илэрхийлэв. 

Мөн Олон улсын байгууллагуудын зүгээс алан хядах үйл ажиллагааны эсрэг тэмцэхэд нь бүхий л талаар туслах болно гэдгээ Пакистанчуудад мэдэгдээд байгаа юм.

Одоогоор Пешавар хотын бүх хэсгийг цэргийн хамгаалалтанд авсан бөгөөд эмнэлгүүд өндөр ачаалалтай ажиллаж байна.

 

Эх сурвалж: BBC, CNN

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13