Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ЗАГВАР” ТӨВ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2014 оны 11 сарын 28
iKon.MN

Монголын Үүрэн холбооны Скайтел Групп 15 жилийнхээ ойн хүрээнд орчин үеийн харилцаа холбооны стандарт хангасан “Загвар” шинэ үйлчилгээний төвийг ашиглалтад оруулж, өнөөдөр нээлээ.

Харилцаа холбооны бүх үйлчилгээг нэг дор цогцлоосон энэхүү төвд хэрэглэгчид үйлчлүүлснээр дэлхийн шилдэг брэндүүд болох Samsung, LG, Аpple-ийн гар утсуудыг холбогдох сэлбэг, дагалдах хэрэгслийг хамгийн өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой болж байна.

Шинэ салбарын хувьд үйлчилгээгээ хэрэглэгчийн хүлээлтээс давуулан үзүүлж, Олон улсын түвшинд хүргэх зорилготой Сингапур улсын “Service Excellence” буюу “Үйлчилгээний төгөлдөршил” төслийн хүрээнд хийгдэж байгаа олон ажлуудын нэг бөгөөд Теди төвийн дэргэд байрлах 1300 м2, 2 давхар байгууламжийг орчин үеийн шийдлээр тохижуулж бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлээд байгаа нь энэ юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Скайтел группын Гүйцэтгэх Захирал Д.Болор “Бид энэ жилийг оны эхэнд “Бүтээн байгуулалтын жил” хэмээн зарласан. Юуны түрүүнд бид технологийн томоохон дэвшилттэй ажлуудыг хийж энэ онд дуусч байгаагаа дуулгахад таатай байна. GSM бүлийн гуравдугаар үеийн HSPA+ технологийг Монгол Улсын бүх аймгийн төв, 400 сум сууринд манай инженер техникийн ажилчид хийж дуусгасан нь технологиор тэргүүлэх компани болох үүдийг нээлээ. Үүний үр дүнд орчин үеийн технологийн чиг хандлага болсон дата үйлчилгээ өөрөөр хэлбэл интернэтэд бүхнийг холбох боломжийг бий болголоо. Хот хөдөөгийн ялгааг арилгах дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа асуудалд бид өөрсдийн хувь нэмрээ ийнхүү оруулж байна. Үүн дээрээ үндэслээд бид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг бүрэн шинэчилж байна. Дараа төлбөрт, урьдчилсан төлбөрт үйлчилгээ, дата хэрэглээ гээд бүх талаар шинэчлэгдлээ. Үүний хажуугаар бид олон улсын стандартыг нэвтүүлэх чиглэлд ажиллаж байна.  ISO-9001:2008 стандартыг бид бүтэн жил гаруйн хугацаанд хэрэгжүүлээд гадны нэр хүндтэй баталгаажуулалтын компаниар аудит хийлгэж олон улсын түвшинд үйл ажиллагаагаа хүргэх чиглэлээр амжилттай ажиллалаа.” гэж ярилаа.

Шинэ салбарын нээлтэд төр, хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоодыг төлөөлж олон зочин хүрэлцэн ирсэн бөгөөд Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Гүйцэтгэх Захирал С.Тойвгоо “Үүрэн холбооны үйлчилгээгээр тэргүүлэх, манлайлах талаар сүүлийн хэдхэн жилийн хугацаанд Скайтел маш эрчимтэй ажиллаж байна. Өнөөдөр л гэхэд энэ тохилог, том үйлчилгээний төв нээгдэж 100 гаруй ажлын байр нэмэгдлээ. 100 гаруй хүний ажлын байр нэмэгдэнэ гэдэг цаанаа 500 гаруй хүний амьдралтай холбогдох ач холбогдолтой зүйл” хэмээв.

Уг салбарын нээлтийн урамшуулал 12-р сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилж, дэлхийн анхны нуман хэлбэртэй ухаалаг утас LG G-FLEX, шинэлэг шийдэл бүхий ухаалаг гар утас  LG G2-ийг 50 хувийн хөнгөлөлттэй онцгой үнээр худалдаж авах боломжтой бөгөөд уг салбараас ухаалаг утас худалдаж авбал Монгол Улсын хамгийн өргөн 3G сүлжээ бүхий Скайтелийн дугаар бэлгэнд авах боломжтой юм байна. 

Үйлчилгээний шинэ төвд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагад нийцсэн орчин нөхцлийг бүрдүүлж өгснөөр Скайтелийн урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээ, контент нэмэлт үйлчилгээ, олон улсын роуминг, сансрын холбоо, байгууллагын цогц үйлчилгээ зэрэг үндсэн үйлчилгээнүүдээс гадна Скаймедиагийн суурин утас, өндөр хурдны интернэтийн “Гурвалсан үйлчилгээ”-г өрх болон байгууллагын хэрэглэгчдэд нэг цэгээс хүргэх боломжтой болжээ.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.