Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монголын Залуучуудын байгууллагаас төрсөн Ерөнхий сайд

Б.Ану
2014 оны 11 сарын 21
iKon.MN

Монголын Залуучуудын ууган байгууллага болох Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл, түүнийг залгамжлагч Монголын Залуучуудын Холбооноос төр нийгмийн зүтгэлтэн олон арван сайд дарга нар төрж гарсан түүхтэй. 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар МХЗЭ-ийн анхан шатны байгууллагад ажиллаж ирснийг дурдахад таатай байна. Мөн Монгол Улсын Их Хурлын даргаар МХЗЭ-ийн ахмад зүтгэлтэн Данзангийн Лүндээжанцан, Дамдингийн Дэмбэрэл нар ажиллаж байлаа. 

1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялснаас 40 гаруйхан хоногийн дараа үүссэн Монголын Залуучуудын ууган байгууллага МХЗЭ-ийг үүсгэн байгуулагчдын нэг, МХЗЭ-ийн анхны удирдагч Хорлоогийн Чойбалсан 1939-1952 онд  БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байв. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдсон Чимэдийн Сайханбилэг МЗХ-ны нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчөөр 1991-2003 онд ажиллаж байсан юм. 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9