Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол бичгийн шилдэг бүтээлүүд

ikon.mn
2014 оны 11 сарын 17
iKon.MN

"Мөнх тэнгэрийн бичиг-2014" монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.

Уран бичлэгийн үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энэ танхимд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Дэлхий дахины соёлын их давалгаан дунд монгол хэмээх үелзээ давал үзэгдэхийн үндэс нь бидний хэл соёл, зан заншил болоод түүнийг илэрхийлэх бичиг үсэг буюу.

Монголчууд уйгаржин бичиг, дөрвөлжин бичиг, Тод үсэг, Соёмбо үсэг зэрэг арав гаруй бичиг үсгийн тогтолцоог зуун зууны туршид бүтээж, бодол оюунаа илэрхийлэн дэвтэрлэж, басхүү хэл шигээ сэтгэлгээ, сэтгэлгээ шигээ хэлний өвөрмөц хэв маягийг бүтээжээ. Энэ бол Монголчуудын оюуны бахархал яах аргагүй мөн билээ.

Тэдгээрийн дундаас Монгол бичиг бол олон монгол хэл аялгуутныг бичиг үсгээрээ нэгтгэн нийт дунд өргөн хэрэглэгдсээр ирсэн бичиг учраас “олуулаа” байхын үндэс болдог юм. Эл бичиг нь Монгол хүний хэл, сэтгэхүйн хөгжлийн хувиралд зохицох чанараараа гоц сайнаар тогтохгүй монгол бичгээр дэлхийн аль ч хэлний үг хэллэгийг бүрэн дүүрэн тэмдэглэж болдогоороо онцлогтой. Тиймээс дэлхийн монголчууд маань даяар монгол бичгээ сэргээн хэрэглэвээс өөр хоорондоо чөлөөтөй харилцахаас гадна даяаршилд монгол бичиг соёл өвөрмөц гойд төрх, өв соёлын баялагаараа гайхагдан, монгол хэлний амин амьсгал үл тасарч, монгол угсаатан дэлхийн цээжнээ тодорч үлдэнэ хэмээн би хувьдаа бодож байна.

“Мөнх тэнгэрийн бичиг” хэмээх энэ тэнгэрлэг үзэсгэлэнг өдгөө тав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийн өмнөхөн болж байгаагаараа онцлог юм. Монгол бахархалын өдөр энэ долоо хоногт болно.

Эзэн хаан маань эртний согд, уйгар бичгийн үндсэн дээр монгол бичгээ зохиолгож, улмаар төрийн бичиг болгох зарлиг гаргасан билээ. Эзэн хаан билиг оюуныг, мөнх тэнгэрийг дээдэлдэг байсан. Өөрийн билиг оюун хийгээд мөнх тэнгэрийн хүчинд итгэдэг байжээ. “Бие хэврэг, билиг мөнх” хэмээн эзэн Чингис бидэнд сургасан.

Монгол хэл, бичгээ дээдлэн хүндэтгэж, сурч мэдэж, суу билгийн рашаанаас нь оюун билгийнхээ саванд утган авч чадваас сайны гэрэл гэгээ бүрэн хурах болно. Би энэ үгийг монголоо дээдэлдэг, хэл бичиг, соёл, ёс уламжлал, зан заншлаа мэддэг нийт монголчуудад, монгол үндэстэн, угсаатан, хүн бүрт хандан хэлж байна” гэлээ.

Үүний дараа уран бичлэгийн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн уран бүтээлчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч батламж гардууллаа. 

"Мөнх тэнгэрийн бичиг-2014" монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг 11 дүгээр сарын 17-24-нд үзэх боломжтой.

Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимаар та зочлоорой.

Зураг
1
Мөнх тэнгэрийн бичиг-2014 үзэсгэлэн 2014.11.17 Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Зураг
2

3

4
"Мөнх тэнгэрийн бичиг-2014" үзэсгэлэн 2014.11.17 Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Зураг
5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19