Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

ЦУВРАЛ ФОТО: Ольхон арлын нууц

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 4
iKon.MN

Ольхон арал, Буриадаар Ойхон арал гэж нэрлэгддэг энэхүү үзэсгэлэнт газар нь Байгаль нуурын хамгийн том арал ажээ. Анх Буриадын бүрэлдэхүүнд байсан уг арал 1937 онд Эрхүү мужийн харъяанд орсон гэдэг.

Дэлхийн нийт цэвэр усны 20 хувийг бүрдүүлдэг Байгаль нуурын төв хэсэгт оршдог тус арлын урт нь 72 км юм. Цаг уурчдын тодорхойлсноор тус арал нь нутгийн бусад хэсгээс илүү нарлаг, тааламжтай уур амьсгалтай аж. Энд тал, шилмүүст төгөл, элсэн жалга, модтой өндөрлөгүүд бий.

Ольхон аралд нэгэн нууцлагдмал, өвөрмөц хад байдаг бөгөөд хүмүүс Бурхан хад, Бөөгийн хад зэргээр нэрлэж иржээ. Тус хад нь далай руугаа түрж байрласан тун өвөрмөг тогтоцтой юм байна. 

“Бөөгийн домог” романыг бичсэн зохиолч Г.Аюурзана энэ хадны талаар нэгэн ярилцлагадаа “Эртнээс нааш бөөгийн гол шүтээн гэгдэж ирсэн газар. Очсон хүн бүр ямар нэгэн сайхан эрчим хүчийг мэдэрдэг. 

Тэр хадыг тойрч гороолчихоод унтахад этгээд юмс зүүдэлдэг тийм сонин газар гэгддэг л дээ. Бөөгийн тухай романы үйл явдал өрнөхөд хамгийн тохиромжтой газар гэж би сонгож авсан. Улаан хувьсгалаас өмнө бол энэ арал Төв Азийн бөөгийн сүүлчийн амьд голомт байсан юм билээ” гэж дурджээ.

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.
Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Ольхон арлаар аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид цаашид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байх болно.

 

Зураг
1
Байгаль нуурын Ольхон арал, Бурхан хад.

Зураг
2
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
3
Байгаль нуурын Ольхон арал, Бурхан хад

Зураг
4
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
5
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
6
Байгаль нуурын Ольхон арал, Бурхан хад.

Зураг
7
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
8
Байгаль нуурын Ольхон арал, Бурхан хад.

Зураг
9
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
10
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
11
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
12
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
13
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
14
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
15
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
16
Байгаль нуурын Ольхон арал, Бурхан хад.

Зураг
17
Байгаль нуурын Ольхон арал, Бурхан хад.

Зураг
18
Байгаль нуурын Ольхон арал, Бурхан хад.

Зураг
19
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
20
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
21
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
22
Байгаль нуурын Ольхон арал, Бурхан хад.

Зураг
23
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
24
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
25
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
26
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
27
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
28
Байгаль нуурын Ольхон арал, Бурхан хад.

Зураг
29
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
30
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
31
Байгаль нуурын Ольхон арал, Бурхан хад.

Зураг
32
Байгаль нуурын Ольхон арал.

Зураг
33
Байгаль нуурын Ольхон арал, Бурхан хад.

Зураг
34
Байгаль нуурын Ольхон арал.