Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээг 2013 онд аваагүй байсан бол ...

ikon.mn
2014 оны 10 сарын 29
iKon.MN

Эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээг 2013 онд аваагүй байсан бол

2012-2013 оны төлбөрийн тэнцлийн хямрал нь 2013-2014 онд эдийн засгийн хямрал болох байжээ.

Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг бууруулах, дунд хугацаанд бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжүүлсэн байна.

 

ДНБ -НИЙ ӨСӨЛТ /2010 ОНЫ СУУРЬТАЙ

Хэрэв мөнгөний бодлогоор эдийн засгийг тогтворжуулах цогц арга хэмжээ аваагүй бол төлбөрийн тэнцлийн 2013 оны хямрал нь ДНБ-ийг -9.6%-иар бууруулж, эдийн засгийн хямрал болгож, 200 гаруй мянган хүн ажилгүй болохоор байв.

2009 оны хямралын үеэр ДНБ-ий бодит өсөлт 3 улирал дараалан сөрөг утгатай болсноор төлбөрийн тэнцлийн хямрал нь эдийн засгийн хямрал болж хувирсан байна.

 

НИЙТ М2 МӨНГӨНИЙ ЖИЛИЙН ӨСӨЛТ

2008 онд М2 мөнгө абсолют дүнгээрээ 4-р улиралд буурсан. Мөнгөний нийлүүлэлтийг тогтворжуулах арга хэмжээ тэр үед аваагүйгээс 2009 онд эдийн засгийн хямрал болжээ.

2009 оны хямралын үед нийт М2 мөнгө 3 улирал дараалан буурчээ. Ингэснээр зээлийн тасалдал үүсэх, ажилгүйдэл нэмэгдэх, эдийн засгийн хямрал болох шалтгаан болсон байна.

Мөнгөний нийлүүлэлтийг тогтворжуулах арга хэмжээ аваагүй бол нийт М2 мөнгө -10 хувиар буурах аюул байсан.

 

БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТ

2009 оны хямралын үед зээлийн өсөлт саарсаар, зээлийн тасалдал бий болж байжээ.

Зээлийн өсөлт хасах утгатай болно гэдэг нь зээл тасалдаж, системийн шинжтэй эрсдэл үүсэхийг хэлнэ.

 

ЖИЛИЙН ИНФЛЯЦИ УЛСЫН ХЭМЖЭЭНД

Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг бууруулах, дунд хугацаанд бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжсэн. Үүний үр дүнд инфляцийг 2015-2017 онд 7%-д байлгах зорилт илүү бодитой болж байна.

Хэрэв уг хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байсан бол нийлүүлэлтийн гаралтай инфляци огцом өсч, ХҮИ-ээр хэмжигдэх жилийн инфляци 2013 онд 27%-д хүрэх байв.

Хэрэв ийм эрсдэл бодитой тохиолдсон байсан бол өнөөдөр 7%-ийн инфляцийн зорилтын тухай ярих ямар ч боломжгүй байх байсан.

 

ТЭГВЭЛ 2015 онд макро эдийн засагт тулгарч байгаа гол асуудал нь яаж төлбөрийн тэнцлийн хямралыг эдийн засгийн хямрал болгохгүй байх вэ?

Яаж эдийн засгийг дахин тогтворжуулах вэ гэдэг асуудал болж байна. Үүний тулд яах ёстой вэ?

  1. Нэгдсэн төсвийн бодлогыг зохистой болгох, 2015 оны төсвийг батлахдаа төсвийн нийт алдагдлыг (Хөгжлийн банкны зарцуулалтыг оруулаад) ДНБ-ий 2%-иас хэтрүүлэхгүй байлгах;
  2. Экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх замаар төлбөрийн нийт тэнцлийг сайжруулж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх;
  3. Хэрэв дээрх хоёр арга хэмжээний үр дүн хангалттай байж чадахгүй бол макро эдийн засгийн илүү хатуу бодлого барих;

Энэ гурвыг хэрэгжүүлж чадвал үр дүнд хүрэх боломжтой юм.