Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үлэг гүрвэлүүд гэртээ ирлээ

ikon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN

Хууль бусаар хил давж АНУ-д очсон 22 үлэг гүрвэлийг эх оронд нь авчрах “Бид ирлээ” үйл ажиллагаа өчигдөр Туушин компанийн хяналтын бүсэд боллоо.

АНУ болон Монгол Улсын хооронд “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх гэрээ” байгуулсан.

Уг гэрээний хүрээнд Монголын говь нутгаас олдсон 70 орчим сая жилийн настай Батаарын олдвор, Овирапторын чулуужсан өндөг, таван үлэг гүрвэлийн хамт чулуужсан яг зэрэг үнэт олдворуудыг эх оронд нь авчирч байгаа юм. АНУ-д баглаа боодлыг нь хийж тээвэрлэснээс хойш хоёр сар гаруй хугацааны дараа ийнхүү ирлээ.

Олдворуудыг дөчин тонны чингэлэгт 29 хайрцагт хуваан хийж Монгол руу ачуулсан бөгөөд тээвэрлэлтийн зардал нь зуун мянган ам доллар болжээ.

Энэ сарын 31-ний өдөр эхний ээлжний 5-6 үзмэрийг үлэг гүрвэлийн музейд дэлгэн үзүүлэх бөгөөд нийт 15 жижиг, долоон том олдвор эх орондоо ирээд байна.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8