Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Зам тээврийн ослын хор уршгийг харуулав

ikon.mn
2014 оны 10 сарын 22
iKon.MN

"Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" -ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд талбайд 11:30-13:00 цагийн хооронд өдөрлөг зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор осолд орж онхолдсон тээврийн хэрэгслүүдийг зориулалтын ачигч машин дээр байрлуулсан осол хэргийн хор уршигийг иргэдэд харуулсан цуваа 10:00 цагаас Офицеруудын ордны урдаас хөдөлж Энхтайваны өргөн чөлөөгөөр Драгон хүртэл явсан юм.

Жагсаалд оролцож буй хөжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, сурагчид зам тээврийн ослын хор уршиг болон замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг уриалсан уриа лоозон барьсан байлаа.

Цуваанд Хархорин захын зогсоолоос жагсаалд оролцох оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цуваа нэгдэж жагсан Драгон төв дээр очсон.

Драгон төвийн гадна талбайд осол аваарыг харуулсан үзэсгэлэн гаргасан байлаа.

Гэрэл зургийг Г.Өнөболд /mpa.mn/

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18