Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Баянхошууны арын шинэ зам

ikon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN

Энэ онд нийслэлд хийж байгаа зам засвар,  бүтээн байгуулалтын томоохон  ажлуудын нэг бол Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4,6 км авто зам юм.

Замын ажил Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар  2014 оны 05 дугаар сарын 09-нөөс эхэлсэн бөгөөд гэрээнд заасан хугацаанаас 10 хоногийн өмнө буюу өнөөдөр нээлтээ хийлээ. Бүтээн байгуулалтын ажлыг “Экспресс зам” ХХК хийж гүйцэтгэсэн.

Хуучин авто замын зорчих хэсгийн өргөн 7 метр, нийт далангийн өргөн 10 метр байсныг өргөтгөн шинэчилсэнээр далангийн өргөн 21 метр, зорчих хэсгийн өргөн 14 метр болж, 4 эгнээтэй, 2 талдаа явган хүний замтай, 4 цэгт ус зайлуулах төмөр бетон дөрвөлжин хос хоолойтой, гадаргуугийн ус зайлуулах лоткитой, 2 талдаа гэрэлтүүлэгтэйгээр иж бүрэн авто зам болгон өөрчилж шинэчилжээ.

Уг замыг өргөтгөн шинэчилснээр хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар 50 хувиар дээшилж, суурьшлын бүсийн өнгө үзэмж нэмэгдэж, амьдрах орчин сайжирч, иргэд тав тухтай зорчих боломжоор хангагдаж байгаа юм. Энэхүү замын ажлыг нийт 7 тэрбум 565 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга “Юуны өмнө уг замыг маш богино хугацаанд хийж гүйцэтгэсэн “Экспресс зам” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Замын ажилтай  танилцаж байхад хяналт тавьж байсан инженерүүд чанартай зам болж байгаа гэдгийг хэлж байсан. Бид сонгуулийн үеэр Баянхошууны иргэдтэй уулзаж, хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхлыг татсан бүтээн байгуулалтын ажлыг хийнэ гэж ярьж байсан.

Өнөөдөр Баянхошууны иргэд энэ бүхэн зөвхөн сонгуулийн амлалт төдий биш, үнэхээр ажил хэрэг болж байна гэдгийг  ойлгож,  баярлаж байна. Ирэх хавраас бид Азийн хөгжлийн банктай хамтран  хотын захиргааны барилгын ажлыг эхлэх гэж байна. Энэ бүхэн Баянхошууг хотын гол төв болгох ажлын нэгээхэн хэсэг юм. Энэ зам бол Баянхошууны иргэдийн амьдралыг хөнгөвчилж, амьдрах орчинг дээшлүүлж байгаа  юм. Тийм ч учраас энэ замыг “Ард түмний зам” гэж нэрлэвэл зохилтой” гэдгийг онцоллоо

Зураг
1
Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэл замыг бүрэн нээлээ /Гэрэл зургийг www.mpa.mn 2014.10.20/

Зураг
2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13